ШУТИС, Барилга Архитектурын Сургууль болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний Сургуулиуд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга Архитектурын Сургууль болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний Сургуулиуд нь хамтын ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж   Европын Холбооны ERASMUS төслийн 93,000 еврогийн санхүүжилттэйгээр Архитектур мэргэжлийн хөтөлбөрийн 3 жилийн хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болж 2023.09.28-ны өдөр сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

  

Хамтарсан төслийн явцад Монголын талаас Ла Виллетийн Архитектурын Үндэсний Сургуульд 3 оюутан бүтэн жилийн  турш тэтгэлэгтэйгээр суралцах, 6 багш 2 мэргэжилтэн богино хэмжээний мэргэшүүлэх сургалтад оролцох, Францын талаас 2 багш, 2 мэргэжилтэн  Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга Архитектурын Сургуульд богино хэмжээний мэргэшүүлэх сургалтад хамрагдахаар болоод байна. Ингэснээр Бүгд Найрамдах Франц Улс, Монгол улсын хооронд явж ирсэн шинжлэх ухаан, соёл, боловсролын өргөн хүрээний хамтын ажиллагаа улам өргөжиж архитектур, хот байгуулалтын салбарт хүрээгээ тэлж байна.