Тайланд улсын Бангкок хотноо 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “ASIA BRICOM 2023” буюу Азийн Ган Гүүрийн тэмцээнд манай сургуулийн баг нийлбэр дүнгээр ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ. “ASIA BRICOM 2023” буюу “Азийн Ган Гүүрийн тэмцээн” энэ жил Тайланд улсын Бангкок хотноо 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд олон улсын 14 баг оролцсон байна. Тэмцээнд ШУТИС.Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбарын ахлах багш Н.Гэрэлтцолмон, С.Пүрэвдорж нараар ахлуулсан баг амжилттай оролцож “Бүтээцийн өртөг төрөл”-д Тэргүүн байр, “Гоо зүй төрөл”-д тусгай байр, “Нийт өртөг” төрөлд 3-р байрыг тус тус эзэлж багийн нийлбэр дүнгээр АЗИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ. Тус багийг ивээн тэтгэгч ШУТИС.БАС, “Tэсо пропертис” ХХК, “Пи Си Ди Пи” ХХК, “Тамга Уул” ХХК-иудад гүнээ талархъя.
“Тогтвортой хөгжил” сэдэвт 16 дахь Монгол-Солонгосын хамтарсан семинар амжилттай болж өндөрлөв.
“АЗИЙН ГАН ГҮҮРИЙН ТЭМЦЭЭН”-д амжилттай оролцож Тэргүүн байр эзэллээ.
Өмнөд Солонгосын Ханкёонг Үндэсний их сургуультай хамтарсан семинар (HKNU-MUST Joint Seminar) зохион байгуулагдав.
Азийн бетоны холбоо (ACF) – ны Х хурлыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж амжилттай явагдаж өндөрлөлөө.
ШУТИС, Барилга Архитектурын Сургууль болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Сургуулийн хамтарсан төслийн хүрээнд Архитектурын салбарын багш нар Парис хотноо харилцан туршлага солилцон ажиллав.