ШУТИС, Барилга Архитектурын Сургууль нь Италийн IRISS (Institute of Research on Innovation and Services for Development of the National Research Council of Italy (CNR), Naples, Italy) ба Department of Architecture, University of Naples Federico II-тай хамтран ажиллах Санамж бичиг (MoU) 2023.06.19-д хийлээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд судалгааны чиглэлээр харилцан солилцох, семинар, яриа хэлэлцээр хамтран зохион байгуулах, багш нарыг чадавхжуулах, докторант оюутнуудад шинжлэх ухааны дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд багтана. Энэ үеэр Хүрээлэн буй орчны инженер салбарын лаборатортой танилцлаа.
Европын Холбооны SWITCH-Asia санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төвийн хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (ариглая, ангилъя, ашиглая) дадал буюу 3R4UB" төсөлд Италийн дээрх 2 байгууллагын зөвлөх баг ажиллаж байна.2023 оны 6-р сарын 13,16 өдрүүдэд “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн мастер төлөвлөгөө боловсруулах”,“Үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлага” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг, семинар зохион байгуулж, салбарын багш нар оролцлоо.
Мэдээ боловсруулсан. Хүрээлэн буй орчны инженерийн салбар
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.