ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбараас 2009 оноос хойш 13 дахь удаагаа зохион байгуулж байгаа “Төмөрбетоны аян-2023” 3 сарын 20-ээс эхлэн үе шаттайгаар зохион байгуулагдаж, 04 сарын 26, 28- ний өдрүүдэд оюутны судалгааны ажлын туршилт, эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү аяны зорилго нь “Төмөрбетон бүтээц” хичээлээр олж авсан мэдлэгээ батжуулах, онол практикийг хослуулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Аяны үйл ажиллагаа 3 үе шаттай явагдсан бөгөөд 1-р шат нь төмөрбетон аркыг төсөллөн тооцож, арматурыг зангидан, бетон цутгаж, бэхжүүлэн турших, 2-р шат нь хананы зурагт илтгэл, 3-р шат нь эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих уралдаан байв.
Аяны уралдааныг Г.Наран-Очир захиралтай “CABS” ХХК, мөн “Актив Гарден” ХХК ивээн тэтгэлээ. Уралдааныг МУ-ын зөвлөх инженер Б.Ганбаяр, МУ-ын мэргэшсэн инженер М.Баярмагнай, МУ-ын мэргэшсэн инженер н.Содбилэг нар шүүн, БАС-ийн СЧА дарга. М.Сугар, БИС-ийн профессор Я.Дүйнхэржав, ахлах багш Д.Энхгэрэл, Ч.Мягмарцэнд, Т.Мөнх-Өнөр, Г.Ариунаа, багш Б.Жавхлан, Э.Одонтуяа нар бэлтгэн явуулав.
Энэ жилийн аяны онцлог нь ижил мэргэжлээр сургадаг, улсын хэмжээний их дээд сургуулийн оюутны төлөөлөл болох БАС-ийн 5 баг, Техник Технологийн Дээд Сургуулиас 3 баг, Их Засаг Дээд Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, Үндэсний Технологийн Их Сургуулиас тус бүр нэг баг оролцлоо. Мөн түүнчлэн БАС-ийн Архитектурын ангийн оюутнаас бүрдсэн “Amis” баг оролцсон нь төмөрбетон бүтээцийн хичээл үздэг бакалавр оюутнууд оролцох боломжтой гэдгийг харууллаа.
Тус аянд ШУТИС-н Барилга Архитектурын Сургууль болон Монгол улсад барилгын инженер мэргэжлээр баклаврын сургалт явуулдаг 6 их дээд сургуулийн нийт 74 гаруй оюутны 13 баг оролцсоноос:
1-р байр- БАС-ийн “Rise of Arch”, 2-р байр- ТТДС-ийн “Бат Хийц”, 3-байр -ШМТДС-ийн “Шинэ Монгол” багууд эзлэв. Тусгай байр- БАС-ийн “Sky tower”, ТТДС-ийн “Ирээдүйн инженерүүд” тус тус оров. Шилдэг илтгэлд “Rise of arch”, шилдэг хананы зурагт илтгэлд ХААИС-ийн “Oxygen” багууд тус тус шалгарав. Шалгарсан бүх багууд өргөмжлөл, сурах бичиг, мөнгөн шагнал хүртлээ.
Энэхүү аяны хүрээнд барилгын салбарын оюутнууд ханын илтгэлтэй танилцаж, мэдлэгээ дээшлүүллээ.
Аян болон тэмцээнд амжилттай, идэвхтэй оролцсон багийн оюутнууддаа цаашдын хичээл сурлага, эрдэм шинжилгээний бүтээлд амжилт хүсье.
Аяны үйл ажиллагааг ивээн тэтгэж боловсролыг дэмжсэн Г.Наран-Очир захиралтай “CABS” ХХК, мөн “Актив Гарден” ХХК-ний хамт олонд талархаж, ажлын амжилтыг хүсэн ерөөе.
Барилгын Инженерийн Салбар
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.