2023 оны 04 сарын 11нд ШУТИС-ийн БАСургуулийн Инженерийн байгууламжийн салбарын “Усны нөөц, усжуулалт” бакалаврын хөтөлбөрийг Боловсролын урьдчилсан магадлан итгэмлэлд оруулах үйл ажиллагаа БАС дээр амжилттай явагдлаа. Боловсролын магадлан итгэмжлэлийн баг зохицуулагчаар боловсролын магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн С.БАДАМЦЭЦЭГ, ахлах шинжээчээр Ц.АЛТАНСУВД, шинжээчээр Х.МӨНХТУЯА, С.ЧИНЗОРИГ нар ажиллаа.
Урьдчилсан магадлангийн комисс ажиллахаас өмнөх үе
БАС-аас сургуулийн удирдаж Сургалт, Чанарын албаны дарга доктор (Ph.D), М.Сугар, ИБСалбарын эрхлэгч доктор (Ph.D), Р.Болормаа, Чанарын менежер доктор (Ph.D), Э.Оюунзаяа, ахлах нягтлан бодогч С.Бямбасүрэн, хөтөлбөр хариуцан ажиллаж байгаа мэргэжлийн багийн профессор багш нар оролцлоо.
Хөтөлбөрөө танилцуулж бай байдал
Хөтөлбөрт хамаарах материаллаг баазтай холбогдох ШУТИС-ийн номын сан, лабораториуд Е-11, Е-12, 2-102, 2-611 лекцийн болон семинарын анги танхимуудаар явуулж танилцууллаа.
ШУТИС-ийн И-нээлттэй сургууль нь 2018 оноос эхлэн цахим сургалтын платформуудыг туршин судалж ирсэн, сошиал сүлжээний Microsoft office 365 платформыг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэглэсэн, багш нар ШУТИС-ийн цахим сургалтын сайт UNIMIS-д аудио болон PDF хэлбэрээр хичээлүүдийг байршуулснаар оюутан суралцагсад хичээлийн бус цагаар хичээлээ давтан үзэх боломж бүрдсэнээр хичээлийн хоцрогдол багасах давуу талтай болж байгаа талаар таниулах ажил өрнүүллээ.
Тун удахгүй “Усны нөөц, усжуулалт” бакалаврын хөтөлбөрийн талаар Боловсролын урьдчилсан магадлан итгэмлэлээс хариуг ШУТИС-ийн БАСургууль руу илгээх болно.
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.