Барилга, Архитектурын сургуулийн профессор, МУ-ын зөвлөх инженер, доктор, профессор, Пэлжээгийн Отгонбаяр төрийн дээд шагнал МУ-ын гавъяат цолоор өнөөдөр шагнагдлаа.

П.Отгонбаяр багш маань 1976 оноос тус сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, профессор, захирлаар тасралтгүй нийт 46 жил үр бүтээлтэй ажилласан байна. Түүний энэхүү Монгол Улсын боловсролын салбар, Монгол Улсын барилгын салбарын олон зуун инженерүүд бэлтгэх их үйлсэд зориулсан хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын “Гавъяат багш” цолоор шагналаа. Шинэ оны босгон дээр шагнал авсан багшдаа эрүүл энх сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БАС-ийн захирлын зөвлөл