ШУТИС БАС-с эрхлэн гаргаж буй "ИНЖЕНЕРЧЛЭЛ" сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдлээ

ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн хамт олон зөвлөлдөж, барилгын инженерчлэлийн салбар төдийгүй бусад дэд салбарын инженерчлэлд гарч буй шинэлэг бүтээлийн үр дүнг хуваалцах, мэдээлэл солилцох, багш, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх индэр болгох зорилгоор энэхүү шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийн анхны дугаараа эрхлэн гаргаж байна. Тус сэтгүүл маань улирал бүр тогмол гарч байх болно. Сэтгүүлийн анхны дугаар гарахад оролцсон бүх хүмүүстээ баярлалаа.

БАС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛ