Барилга, Архитектурын сургууль нь Италийн Үндэсний Судалгааны Зөвлөл, Неаполь дахь Инноваци ба хөгжлийн үйлчилгээний судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо

Европын Холбооны SWITCH-Asia ба Төв Ази II хөтөлбөрийн хүрээнд Италийн Үндэсний Судалгааны Зөвлөл (National Research Council) болон Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төвийн хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (ариглая, ангилъя, ашиглая) дадал буюу 3R4UB" төслийн талаар олон нийтэд мэдээлэл олгох үйл ажиллагааг 2022 оны 10-р сарын 05-нд зохион байгууллаа. Уг төсөл 2020-2024 оны хугацаанд хэрэгжих бөгөөд энэхүү төслийн хүрээнд ШУТИС, БАС-ийн ХБОИС-ын Хаягдал боловсруулах технологийн багш, оюутнууд хамтран оролцоно.

Төслийн багийн удирдлага Италийн Үндэсний судалгааны зөвлөлийн (CNR) Неаполь дахь Инноваци ба хөгжлийн үйлчилгээний судалгааны хүрээлэн (IRISS) –гийн захирал  Доктор Арх. Габриелла Эспозито Де Вита, Проф. Марина Ригилло нар манай сургууль дээр ирж сургуулийн захирал, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын төлөөлөлтэй уулзаж, дор дурдсан чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

  • Судалгааны чиглэлээр харилцан солилцох
  • Семинар, яриа хэлэлцээг хамтран зохион байгуулах
  • Багш нарыг чадавхжуулах
  • Докторант оюутнуудад шинжлэх ухааны дэмжлэг үзүүлэх

Мэдээ боловсруулсан. Хүрээлэн буй орчны инженерийн салбар