“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд хамтарсан хөтөлбөрөөр Японы их дээд сургуульд суралцаж архитектур, барилга-хүрээлэн буй орчин мэргэжлээр энэ хавар төгсөн ирсэн оюутнуудтай хийх уулзалтын арга хэмжээ 2022.05.02-ны өдөр БАС-ийн Т-307 –д зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд төгсөгчдийг төлөөлж, Нагаока ТИС –иас Г.Хулан, Вакаяма ИС-ийн У.Энхтулга, Нагоаяа ТИС-ийг төгсөгч Н.Золбоо нар өөрийн суралцсан сургууль, сургалтын талаар, архитектурын салбарын ахлах багш Д.Болормаа хамтарсан хөтөлбөрийн сургалтын талаар тус тус сонирхолтой илтгэл танилцуулав.
Уулзалтад БАС-ийн захирал Б.Нарантуяа, дэд захирал М.Сугар, ЧМ Э.Оюунзаяа, БИС-ийн эрхлэгч М.Оюунчимэг, архитектурын салбарын эрхлэгч Г.Цовоодаваа, ИЗЗ тэнхимийн эрхлэгч Ч.Мягмаржав, архитектурын салбарын ахлах багш Д.Болормаа, ИБС-ийн багш Н.Болдбаатар нар оролцон, оюутнуудын хийсэн ажил, Япон улсын сургалтын орчин, сургах арга зүй, практик ажлуудыг танилцан асуулт хариултын байдлаар санал солилцов.
Эх орны хөгжлийн гарцыг тодорхойлох ирээдүйн инженерүүддээ
амжилт хүсэн ерөөе.
БАС-ийн захиргаа, СА
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.