ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбараас 2009 оноос хойш 12 дахь удаагаа зохион байгуулж байгаа “Төмөрбетоны аян-2022” 3 сарын 21-ээс эхлэн үе шаттайгаар зохион байгуулагдаж, 04 сарын 26, 29- ний өдрүүдэд оюутны судалгааны ажлын туршилт, эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү аяны зорилго нь “Төмөрбетон бүтээц” хичээлээр олж авсан мэдлэгээ батжуулах, онол практикийг хослуулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Аяны үйл ажиллагаа 3 үе шаттай явагдсан бөгөөд 1-р шат нь төмөрбетон дамнурууг төсөллөн тооцож, арматурыг зангидан, бетон цутгаж, бэхжүүлэн турших, 2-р шат нь ханын илтгэл, 3-р шат нь эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих уралдаан байв.
Аяны уралдааныг Г.Наран-Очир захиралтай “CABS” ХХК ивээн тэтгэлээ. Уралдааныг МУ-ын зөвлөх инженер Б.Ганбаяр, МУ-ын мэргэшсэн инженер М.Баярмагнай, МУ-ын мэргэшсэн инженер н.Мөнхбаатар нар шүүн, БАС-ийн дэд захирал. М.Сугар, БИС-ийн профессор Я.Дүйнхэржав, ах.багш Д.Энхгэрэл, Ч.Мягмарцэнд, багш Б.Жавхлан, Э.Одонтуяа нар бэлтгэн явуулав.
Энэ жилийн аяны онцлог нь ижил мэргэжлээр сургадаг, улсын хэмжээний их дээд сургуулийн оюутны төлөөлөл болох БАС-ийн 5 баг, Техник Технологийн Дээд Сургуулиас -4 баг, Шинэ Монгол ТТДС-2 баг оролцсон явдал юм.
Аянд ШУТИС-н Барилга Архитектурын Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Шинэ Монгол” ТТДС-ийн нийт 60 гаруй оюутны 10 баг оролцсоноос:
1-р байр БАС-ийн “Альфа”, 2-р байр ТТДС-ийн “Бүтээгч Монгол”, 3-байр БАС-ийн “Бат гүүр” багууд эзэлсэн ба тусгай байрт БАС-ийн “Dream Team”, БАС “Axiom”, шилдэг илтгэлд “Альфа”, шилдэг ханын илтгэлд “Шинэ Монгол” ТТДС-ийн “Шинэ Монгол” багууд шалгарч өргөмжлөл, сурах бичиг, мөнгөн шагнал хүртлээ.
Энэхүү аяны хүрээнд барилгын салбарын оюутнууд ханын илтгэлтэй танилцаж, мэдлэгээ дээшлүүллээ.
Аян болон тэмцээнд амжилттай, идэвхтэй оролцсон багийн оюутнууддаа цаашдын хичээл сурлага, эрдэм шинжилгээний бүтээлд амжилт хүсье.
Барилгын Инженерийн Салбар
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.