“Инженерийн зургийн автоматжуулалт” - IV олимпиад боллоо.
2016 оны 2-р сарын 27-нд БАС-ийн Ахитектурын салбар, Барилгын инженерийн салбар, оюутны зөвлөл хамтран “Инженерийн зургийн автоматжуулалт” - IV олимпиадыг AutoCAD болон бусад 3D програм (SolidWorks, Inventor) гэсэн 2 төрлөөр зохион явууллаа. Энэ тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдхүүн сургуулиудын 40 гаруй оюутнууд хамрагдснаас гадна Эрдэнэтийн ТИС-ийн оюутны баг амжилттай оролцлоо.
Энэ тэмцээнд: AutoCAD төрлөөр:
1-р байр A.SC13D031 Х. Галхүү
2-р байр A.SC12D058 Д.Мягмар-Эрдэнэ
3-р байр H.ME13D052 Х. Отгонзаяа
Тусгай байр A.SC14D353 П.Гантулга
3D програм төрлөөр:
1-р байр G.MP12D007 Е.Жүзжасар
2-р байр A.RT15E301 Б.Анхбаяр
3-р байр G.MP12D017 Б.Балдан
Тусгай байр I.WS12D020 У. Билгүүн
Тусгай байр G.MP12D004 Ц. Мөнх-Оргил
тус тус эзэллээ.
Төрөл тус бүрээс тэргүүн байранд шалгарсан оюутнууд 2016 оны 4-р сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-н Новосибирск хотод болох олон улсын олимпиадад оролцох юм.
Тэмцээнд хамрагдсан нийт оюутан суралцагчид болон тэмцээнийг зохион байгуулахад идэвх чармайлт гарган оролцсон багш нар, БАС-ийн оюутны зөвлөлд талархал илэрхийлж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Зохион байгуулах комисс
2016.02.27
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.