Оюуны Өмчийн газар нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагатай хамтран “Инновацийг бий болгох технологийн хүртээмж ба Монгол Улсад технологи, инновацийг дэмжих төвүүдийн сүлжээг байгуулах нь” сэдэвт сургалтыг 2015 оны 3 дугаар сарын 11-13 –ны өдрүүдэд Улаанбаатар хотод, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 604 тоот танхимд зохион байгуулах гэж байна.
Сэдэв.1 |
Инновацийг дэмжих: төр, хувийн хэвшлийнхэн патентийн мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдолыг ойлгох, үнэлэх |
Сэдэв.2 |
Монгол Улсын Инновацийн бодлого, эрхзүйн орчин |
Сэдэв.3 |
Технологи ба Инновацийг дэмжих төв (TISCs) байгуулах тухай ДОӨБ-ийн төслийн танилцуулга |
Сэдэв.4 |
Хайлтын хэрэгсэл болон стратегиуд |
Сэдэв.5 |
Патентийн ангиллыг ашиглах, олон улсын патентын ангилалын(IPC)жишээн дээр хайлт хийх |
Сэдэв.6 |
Research4life хөтөлбөрийн танилцуулга болон тухайлбал ARDI |
Сэдэв.7 |
ДОӨБ-ын TISC нөөцийн тойм: Вэб сайт, гарын авлагууд, танилцуулгууд, нийтлэлүүд, цахим-TISC мөрийн хөтөлбөр , цахим хичээл, ДОӨБ академийн зайны сургалтын хөтөлбөр, патентын газрын тайлан мэдээ |
Сэдэв.8 |
Patentscope ашиглан патент хайх |
Сэдэв.9 |
Espacenet ашиглан патент хайх |
|