Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв (Россотрудничество агентлагийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар) Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн Орос улсын их дээд сургуульд ОХУ-ын Засгийн газрын холбооны төсвийн хөрөнгөөр суралцах монгол иргэд болон оросын эх орон
нэгтнүүдийн дунд явуулах элсэлтийн шалгалтыг эхлүүлж байна.
ОХУ-ын Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 891 тоот тогтоолын дагуу Орос Улсын их дээд сургуулиудад ОХУ-ын Засгийн газрын холбооны төсвийн хөрөнгө (цаашид квот гэх)-өөр Монгол Улсын иргэн, Монгол Улсад суугаа харьяалалгүй иргэд болон Монгол Улсад байнга оршин суугаа оросын эх орон нэгтнүүдийг 2015-2016 оны хичээлийн жилд боловсролын дараах программ, түвшиний дагуу элсүүлэхээр 350 хуваарь олгосон байна. Үүнд: бакалавр (4 жил) – 139; нарийн мэргэжлийн сургалт (специалитет)-(5 жил) – 57; магистрантур (2 жил) – 87; ординатур (2 жил) – 2; аспирантур (3 жил) – 25; мэргэжил дээшлүүлэх курс – 40.