Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга, байгууламж ба геотехникийн асуудлууд - XVII” эрдэм шинжилгээний олон улсын хурал нь 2024 оны 05-р сарын 28-ны өдөр ШУТИС-ийн хичээлийн VIII байрны 12 давхарт олон улсын эрдэм шинжилгээний танхимд 9:00 цагт болох гэж байна.
Хурлын зорилго: Залуу инженерүүд, ахисан түвшний оюутнуудад газар хөдлөлтийн инженерчлэлийн талаар олон улсын их сургуулиудын эрдэмтдийн судалгааны үр дүнг танилцуулах, барилгын салбарын эрдэмтэн судлаачдын бүтээлийг хэлэлцүүлэн туршлага солилцох , шинэ мэдлэг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн хурал ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болох бөгөөд хурлын эмхэтгэл, өдрийн хоол багтсан болно.
Холбогдох утас: 99696757
Хуралд оролцохыг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлнэ үү. Таньд амжилт хүсье
2024 International Conference in Architecture
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation”
GREEN TINY HOUSE ОЮУТНЫ АРХИТЕКТУРЫН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.
ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн түүхт 65 жилийн ойн арга хэмжээгээр шагнал авсан багш ажилчид
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.