УС - ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН XVIII БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Нэг. УДИРТГАЛ
"Дэлхийн Усны өдөр"-ийг Монголын усны салбарын хамт олон жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Нэгдсэн үндэстний байгууллагаас 2024 оны "Дэлхийн Усны өдөр"-ийг "Water for Peace” уриан дор тэмдэглэхээр зарласан бөгөөд Монгол улсад Усны салбар үүсэж хөгжсөний 86 жилийн ой, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын сургуулийн 65 жилийн ой, Монгол улсад Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ууган мэргэжил болох сантехникийн инженер бэлтгэж эхэлсний түүхт 60 жилийн ойн хүрээнд хамтран “УС - ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XVIII бага хурлыг зохион байгуулж байна.
Хоёр. ЗОРИЛГО
Монгол орны өмнө тулгамдаж буй усны нөөцийн хүртээмжтэй байдал, чанарын асуудал, нөөцийн зохисгүй ашиглалт, хамгаалалт, усны үнэ цэнэ, уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалт ба усны нөөцийн бодлого төлөвлөлт, усны барилга байгууламж, бохир ус боловсруулах систем зэрэг устай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд Их, дээд сургуулийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд тусламж дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.
Гурав. ХАМРАХ ХҮРЭЭ
Улсын болон хувийн их, дээд сургуулийн бакалаврын түвшний мөн коллежийн оюутнууд.
Дөрөв. ХУРЛЫН СЭДВИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
1. Усны чанар ба аюулгүй байдал
2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт усны нөөцийг ашигласнаар эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл
3. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн ач холбогдол (нүүрс, зэс, гангийн жишээн дээр)
4. Газрын доорх усны нөөц, түүнийг үнэлэх арга
5. Гадаргын болон газрын доорх усны загварчлал
6. Газрын доорх усны усны горимын судалгаа
7. Ус ба эрүүл мэнд
8. Усны бохирдол, урьдчилан сэргийлэх арга зам
9. Гадаргын усны нөөц, түүнийг үнэлэх арга
10. Бэлчээр усжуулалт, малын усан хангамж
11. Услалтын системийн ус ашиглалт, эдийн засгийн ач холбогдол
12. Усалгаатай газар тариалан
13. Гадаргын ба газрын доорх усны хамаарал, хөдлөл зүй
14. Усны барилга байгууламжийн тооцоо, судалгаа дэвшилтэт технологи 15. Гадаргын усны хуримтлал, ашиглалт
16. Хүн амын унд ахуйн усны хүртээмж, усны үнэлэмж
17. Шинэ техник технологи
18. Усны экологи, эдийн засгийн үнэлгээ
19. Усны хууль, эрх зүйн орчин
20. Бусад устай холбоотой сэдвүүд…
Тав. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Оролцогч нь тус хоёр материалыг өгүүллийн хамтаар илгээх.
● Сургуулийн тодорхойлолт
● Удирдагч багшийн тодорхойлолт
Зургаа. ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Өгүүлэл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу боловсруулсан байна. Хянан магадалсан буюу шаардлага хангасан өгүүллийг хурлын эмхэтгэлд хэвлэнэ.
Заавар татаж авах хаяг: https://research.must.edu.mn/page/104
Заавар татаж авах qr код:
Долоо. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА ● Илтгэл урьд өмнө нь эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэгдэж, хэвлэгдэж байгаагүй
● 8 хүртэлх хуудастай
● Хүснэгт, диаграм нь зурган биш байх
● Зургийн нягтрал 300 dpi - аас багагүй
● Илтгэлийг файл (*Лос) хэлбэрээр ирүүлнэ.
● Илтгэлд тавигдах шаардлага хангаагүй болон хугацаа хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй.
Найм. ШАЛГАРУУЛАЛТ
Шалгаруулалт хоёр үе шаттай явагдана.
Нэгдүгээр шат. Салбарын эрдэмтэн, багш нараас бүрдсэн шүүгчдийн баг ирүүлсэн материалуудаас 10 өгүүллийг шалгаруулан эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ. Хоёрдугаар шат. Шалгарсан 10 илтгэлээс I, II, III, тусгай байр болон нэрэмжит шагналуудын эздийг тодруулна.
Ес. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
Нэгдүгээр байр: 1 оюутан, өргөмжлөл, мөнгөн шагнал
Хоёрдугаар байр: 2 оюутан, өргөмжлөл, мөнгөн шагнал
Гуравдугаар байр 3 оюутан, өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр 2 оюутан, өргөмжлөл, мөнгөн шагнал
Нэрэмжит шагнал 2 оюутан, өргөмжлөл, мөнгөн шагнал
Арав. ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
Өгүүллийг 2024 оны 3-р сарын 3-ний өдрийг дуустал цахим хэлбэрээр дараах хоёр хаяг руу хамтад нь (myadag@must.edu.mn , usniibattsetseg@yahoo.com ) илгээх. Хянан магадалгаа хийсний дараа хариуг 3-р сарын 9-ний өдөр мэйлээр мэдэгдэнэ.
Арван нэг. ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
Шалгарсан 10 илтгэлийг 2024 оны 3-р сарын 20-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр дараах хоёр хаяг руу хамтад нь (myadag@must.edu.mn , usniibattsetseg@yahoo.com ) илгээх.
Арван хоёр. ХУРАЛ
2024 оны 3-р сарын 22-ний 14:00 цагт ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын төв байрны (8-р байр) 12 давхрын хурлын танхимд болно.
Арван гурав. ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
● Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбар
Арван дөрөв. ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
● Байгаль орчин аялал жуулчлалын яам
● Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
● Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар
● ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс
● Монголын Мянганы Сорилтын сан
● Дэлхийн усны түншлэл
Арван тав. ХОЛБОО БАРИХ
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас лавлана уу.
И-мэйл: usniibattsetseg@yahoo.com , myadag@must.edu.mn
Утас: 99199377, 95273399
2024 International Conference in Architecture
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation”
GREEN TINY HOUSE ОЮУТНЫ АРХИТЕКТУРЫН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.
ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн түүхт 65 жилийн ойн арга хэмжээгээр шагнал авсан багш ажилчид
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.