“УСНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ИНЖЕНЕРЧЛЭЛ - 2024” эрдэм шинжилгээний хурлын удирдамж
davaatsetseg

Хурлын зорилго: Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Ус ба Хүрээлэн буй орчны инженерчлэлийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг гадаадын болон дотоодын байгууллага, эрдэмтэн судлаачдын ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох таатай боломжийг бий болгохоос гадна Монгол улсын хөгжилд усны шинжлэх ухаан ба усны инженерчлэлийн бүтээн байгуулалтын оруулах хувь нэмэр, чиг хандлагыг тодорхойлоход оршино.

Хурлын хамрах хүрээ: Ус ба хүрээлэн буй орчны инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын төрийн байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, инженерийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд, эрдэмтэн, судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд, дээрх чиглэлээр суралцаж буй доктор, магистр оюутнууд хамрагдана.

Хурлын зохион байгуулалт:

  • Хурлыг 2024 оны 4-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн 8-р байрны 12 давхрын хурлын танхимд 8:30 – 18:00 хооронд зохион байгуулна.
  • Хурал нь танхимаар явагдана.
  • Хурал нь Монгол болон Англи хэлээр явагдана.
  • Хуралд оролцогчид (илтгэгчид болон зочид) 2024 оны 4-р сарын 12-ны дотор (https://forms.gle/xNS2RUby4MP4u5qQ8) холбоосоор бүртгүүлнэ. Зөвхөн бүртгүүлсэн оролцогчид хуралд оролцоно.

Хурлын сэдвүүд (хязгаарлагдах албагүй):

  • Усны нэгдсэн менежмент
  • Усны дэд бүтэц
  • Усны ашиглалт ба хамгаалалт
  • Ус ба хүрээлэн буй орчны судалгаа
  • Усны эрчим хүч
  • Усны чанар ба бохирдол
  • Усан орчны нөхөн сэргээлт
  • Гадаргын ба газар доорх усны нөөц чанар
  • Усны мэдээллийн сан
  • Усны орчин үеийн технологи
  • Ус ба эрчим хүч
  • Ус ба хүнс
  • Ус ба хөдөө аж ахуй
  • Ус ба уул уурхай
  • Ус ба экологи
  • Ус ба эдийн засаг
  • Ус ба улс төр
  • Ус ба аюулгүй байдал
  • Ус ба хууль, эрх зүй
  • Ус ба эрүүл ахуй

Эрдэм шинжилгээ, онол-практикийн өгүүлэл, илтгэлд тавих шаардлага:

  • Өгүүлэл нь зохиогчийн болон оюуны өмчийн аливаа зөрчилгүй байна.
  • Өгүүллийг аль хэсэгт хэлэлцүүлэхээс хамааруулан Монгол болон Англи хэлээр хүлээн авна. Өгүүллийг 2024 оны 3 сарын 15 хүртэл mongolianhydro@gmail.com хаягаар хүлээн авна.
  • Өгүүллийг ШУТИС-ийн өгүүлэл бичих журмын дагуу боловсруулсан байна. (Журам татах: https://research.must.edu.mn/page/104)
  • Өгүүллийн үндсэн бүтэц нь удиртгал, арга зүй, үр дүн, хэлэлцүүлэг, дүгнэлт гэсэн хэсэгтэй байх ба бүтэц тодор нэг шатны дэд гарчигтай байж болно.
  • Хурлын өгүүлэлд хөндлөнгийн 1 хянан магадалгаа хийгдэнэ. Хянан магадалгааны шаардлага хангасан бүх өгүүлэл ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн тусгай дугаарт хэвлэгдэнэ.
  • Хуралд хэлэлцэгдэх өгүүллийн илтгэлийн хугацаа 15 минут, асуулт хариулт 5 минут байна.

Хурлын үр өгөөж

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцсоноор танд дараах үр өгөөжийг хүртэнэ. Үүнд:

Хуралд оролцох хэлбэр

Үр өгөөж

Эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлэх

  • Бүтээлээ ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлд хэвлүүлнэ.
  • Хурлын эмхэтгэл хүлээн авна.

Хурлын эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлж илтгэл хэлэлцүүлэх

  • Судалгааны ажлын үр дүнгээ хуваалцана.
  • Эрдэм шинжилгээ, технологийн сүүлийн үеийн мэдлэг, мэдээлэл олж авна.
  • Барилгын инженерийн давтан сургалтын сонгон судлах 1 багц цагийн гэрчилгээ авна.
  • Усны барилга байгууламжийн инженерийн давтан сургалтын заавал судлах 1 багц цагийн гэрчилгээ авна.
  • Бүтээлээ ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлд хэвлүүлнэ.
  • Хурлын эмхэтгэл хүлээн авна.
  • Танилын хүрээгээ нэмэгдүүлнэ.
  • Хурлын үеэрх бусад үйл ажиллагааны үр өгөөж

Хуралд зочноор оролцох

  • Эрдэм шинжилгээ, технологийн сүүлийн үеийн мэдлэг, мэдээлэл олж авна.
  • Барилгын инженерийн давтан сургалтын сонгон судлах 1 багц цагийн гэрчилгээ авна.
  • Усны барилга байгууламжийн инженерийн давтан сургалтын заавал судлах 1 багц цагийн гэрчилгээ авна.
  • Хурлын эмхэтгэл хүлээн авна.
  • Танилын хүрээгээ нэмэгдүүлнэ.
  • Хурлын үеэрх бусад үйл ажиллагааны үр өгөөж

 

Хурал зохион байгуулах ажлын хэсэг

2024 оны 01 сарын 15

Email: mongolianhydro@gmail.com, Утас: 89670042, 90410022, 99205000