Тус салбар нь Шинжлэх ухааны доктор, Техникийн ухааны доктор, Зөвлөх профессор, Зөвлөх инженер, Мэргэшсэн инженер цолтой 15 профессор багш, ажилтны бүрэлдэхүүнтэйгээр авто замын барилга, гүүрийн барилга, усны барилга байгууламж, усны нөөц экологи чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг эрхлэн явуулж байна.
Авто замын барилга, гүүрийн барилга, усны барилга байгууламж, усны нөөц экологи чиглэлээр дээд боловсролын бүх шатны сургалтын үйл ажиллагааны зэрэгцээ судалгаа, шинжилгээний төсөл хөтөлбөр, мэргэжил дээшлүүэх сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
Инженерийн Байгууламжийн Салбар нь геологи гидрологийн нөхцөл, хот суурин газрын орчин онцлогт тохируулан гудамж зам, гүүр туннель, үерийн усны байгууламжийн зураг төсөл боловсруулах, байгальд ээлтэй дэвшилтэт материал технологийг зам гүүрийн үйлдвэрлэлд хэрэглэх, усны барилга байгууламжийн туршилт, загварчлал хийх судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.