Сургалтын алба

Барилга, Архитектурын сургуулийн

Сургалтын алба, товч танилцуулга

Утас: 11-324590-2006

Утас: 11-324590-2002

Е-мэйл: SURGALTIIN_ALBA@YAHOO.COM

Facebook: BIAS Surgaltiin alba

      Сургалтын агуулга, технологийг зах зээлийн шинэ нөхцөл байдалд өөрчлөн шинэчлэх талаар ШУТИС-д авч хэрэгжүүлсэн олон ажлын нэг нь төвлөрөлийг сааруулж, үйлчилгээг оюутанд илүү ойртуулах зорилгоор 1990-ээд оны дунд үеэс эхлэн оюутны асуудлыг тэнхимийн мэдэлд шилжүүлж, улмаар 1999-2000 оны хичээлийн жилээс Сургалтын Албыг байгуулсан байдаг. Сургалтын алба байгуулагдсанаар оюутнуудын бүртгэл тооцоог хөтлөх, сургалтын ажлыг зохион байгуулах зэрэг оюутантай холбогдох бүхий л ажлуудыг нэгдсэн системд оруулж шуурхай хийж гүйцэтгэж байна.

      Одоо тус сургуулийн Сургалтын алба нь нийт 4000 орчим бакалавр, 300 орчим магистр, 80 орчим доктор оюутны бүртгэл тооцоо, сургалтын ажлыг нэгдсэн UNIMIS систем ашиглан удирдан зохион байгуулж, ШУТИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газартай нягт хамтран ажиллаж байна. Сургалтын алба оюутнуудыг сургуульд элсэн орж суралцан бүртгүүлэхээс эхлээд, оюутны үнэмлэх авах, хичээл сонголтоо оновчтой зөв хийх, зөвлөх багштайгаа холбогдон хамтарч ажиллах, гадаад дотоодын зээл тусламж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, сургалтын төлбөрөө цаг хугацаанд нь төлж барагдуулах зэрэг тухайн оюутныг төгсөх хүртэл байнгын харилцаа холбоотой ажиллаж байна. 

     Түүнчлэн сургалтын хөтөлбөр, стандартыг хэрэгжүүлэх, түүний биелэлтэнд хяналт тавьж шинэчлэн сайжруулах, төрөл бүрийн статистик тайлан мэдээ гаргах, хичээлийн нэгдсэн хуваарь хийх, салбар тэнхимийн профессор багш нарын сургалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, кредит цагийн тооцоо хийх, сургалтын процессын хэвийн үйл ажиллагааг хангах, сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг “Сургуулийн нэгдсэн хуанли”-ын дагуу зохион байгуулж хянах зэрэг ажлыг хариуцан явуулдаг.

      Оюутан нэг бүрийн сургуулиа амжилттай сурч төгсөхийн чухал суурь нөхцөл бол цаг тухайд нь Сургалтын алба, зөвлөх багштайгаа холбогдож мэдээллээ шуурхай авч, сургалтын үйл явцаа оновчтой зөв төлөвлөн зохион байгуулах явдал байдаг. Тийм учраас зөвлөх багш болон сургалтын албатай байнга холбоотой байж, ирж уулзан зөвлөгөө авч, мэдээллийн самбараас мэдээллээ цаг алдалгүй олж авч чаддаг байх хэрэгтэй.

Холбоотой цэсүүд