ШУТИС-ийн ЧАНАРЫН БОДЛОГО
“Олон улсын стандартад нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлж, мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох манлайлагчдыг бэлтгэдэг судалгааны их сургууль болно.”
Чанарын зорилтууд, зорилтод хүрэхэд чиглэсэн төлөвлөлт
ШУТИС-ийн чанарын зорилтууд, түүнд хүрэхэд чиглэсэн төлөвлөгөөг 2-3 жилийн давтамжтай шинэчилж ШУТИС-ийн Захирлын тушаалаар батлан мөрдөнө. Чанарын зорилт нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Их сургуулийн стратегийн зорилттой уялдсан байх
- Чанарын бодлоготой уялдсан байх
- Хэмжигдэхүйц байх
- Байгууллагын үйл ажиллагаатай хамаарах шаардлагыг авч үзсэн буюу хэрэгжихүйц, бодитой байх
- Боловсролын үр шим хүртэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхтэй холбоотой байх
- Хянадаг байх
- Багш, ажилтнуудад мэдээлдэг байх
- Шаардлагатай тохиолдолд шинэчилдэг байх
Чанарын зорилтыг ШУТИС-ийн стратегийн зорилгууд болон чанарын бодлоготой уялдуулж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх, хэмжих төлөвлөгөөг боловсруулна. Чанарын зорилтын уялдаа холбоо:
ШУТИС-ийн чанарын зорилт
- ШУТИС-ийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх
- ШУТИС-ийн бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох
- Сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх
- Хүний нөөцийн сургалт, хөгжлийг дэмжих
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлэх
- Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх
ШУТИС-ийн чанарын бодлоготой энд дарж танилцана уу.
Чанарын зарчим
- Суралцагч, тэдний эцэг эх ажил олгогч, ажилтнуудын хүлээлт ба хэрэгцээнд төвлөрнө.
- ШУТИС-ийн бүх шатны нэгж дэх манлайлагчийн үнэт зүйл, загварыг бий болгож, хэвшүүлнэ.
- Их сургуулийн чанарын менежментийн тогтолцоонд хүн бүрийг оролцуулж, тэдний чадамжийг хөгжүүлнэ.
- Үйл ажиллагааг ойлгомжтой, харилцан уялдаатай (дэс дараалал) болгоход үйл явцын арга, хандлагыг ашиглана.
- Гүйцэтгэлийг хянаж, тасралтгүй сайжруулна.
- Өгөгдөл, мэдээллийн дүн шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргана.
- Харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэнэ.
- Нийгмийн өмнө хариуцлагатай байна.
- Боловсролын бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй, эрх тэгш байлгана.
- Боловсролын ёс зүйн хэм хэмжээг баримтална.
- Мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангана.