Тэнхим байгуулагдсан эхний он жилүүдэд багш нар
- Монголын архитектурын түүхэн дурсгалт барилгын архитектур
- Хот төлөвлөлтийн архитектур
- Барилгын физик техникийн судалгаа
- Монгол гэрийн архитектур сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийсэн бол 1980,1990-ээд
- Монголын уран барилгын түүх, аялал жуучлалын архитектур
- Монгол гэр- үндэсний уран барилга
- УБ хотын ерөнхий төлөвлөгөө – үйлдвэрийн районы архитектур
- Амралт, рашаан сувиллын барилгын архитектур
- Экстерьер, чимэглэх урлагийн архитектур
- Орон сууцны архитектур, эмзэг бүлгийн хүний амьдрах орон зай орчин
- График зураг урлал
- Монголын дүрслэх урлагийн хөгжил ба хамгаалалтын асуудлууд сэдвээр
2010 оноос хойш архитектур, хот байгуулалтын салбарын тулгамдсан дараах асуудлуудаар Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж байна. Үүнд:
- Хүний амьдрах орчин, орон зайн архитектур
- Хүртээмжтэй дизайн
- Хотжихуйн ухаан
- Уламжлалт сууц, интерьер, чимэглэх урлаг
- Архитектурын онол, хөгжлийн чиг хандлага нутагшилт бүс нутаг, хот суурин төлөвлөлт
- Ландшафтын архитектур, нийтийн эзэмшлийн задгай орон зай
- Монголын архитектур, хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалт
- Эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга
- УБ хотын архитектурын хувьсал
- Хүүхдийн архитектур зэрэг болно
Архитектурын салбарын харьяанд зураг төсөл судалгааны төв харьяалагдаж, архитектур, хот төлөвлөлтийн судалгаа, зураг төслийн гэрээт ажлуудыг гүйцэтгэж байна