ХБОИС - Түүхэн товчоон
- 1964 онд МУИС-ийн Инженерийн факультетыг 2 салгаж Барилгын инженерийн ба Политехникийн факультет болгон зохион байгуулахад БИФ-ийн Барилгын үйлдвэрлэлийн тэнхимийн харьяанд Сантехникийн инженер мэргэжлээр 25 оюутныг элсүүлж суралцуулснаар салбарын үндэс суурь тавигдсан.
- 1969 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд ПДС-ийг 6 факультет, 16 тэнхимтэйгээр өөрчлөн зохион байгуулахад БИФ-ийн харьяанд “Усжуулалт ба ус хангамжийн тэнхим” нэртэй болсон. Энэ үед “Сантехникийн инженер” мэргэжлээр анхны 23 оюутан төгссөн.
- 1970 онд тэнхимийн нэрийг “Гидравлик, ус хангамж, усжуулалтын тэнхим” болгон өөрчилсөн.
- 1976 онд ПДС-д “Сантехник-Гидро инженерийн факультет” байгуулагдахад уг факультетын харьяанд тусдаа “Сантехникийн тэнхим” болсон.
- 1978 онд тэнхимийн харьяанд “Дулаан хангамж, агаар сэлгэлт” болон “Ус хангамж ариутгах татуурга” мэргэжлээр инженер бэлтгэж эхэлсэн.
- 1990 онд “Инженерийн байгууламж” мэргэжлээр түргэвчилсэн сургалттай анги нээгдсэн.
- 1993 оноос “Дулаан хангамж, агаар сэлгэлт”, “Ус хангамж, ус ариутгах татуурга” мэргэжлээр магистрын түвшний сургалт явуулж эхэлсэн.
- 1995 оноос “Дулаан хангамж, агаар сэлгэлт”, “Ус хангамж, ус ариутгах татуурга” мэргэжлээр докторын түвшний болон “Сантехник, инженерийн байгууламж” мэргэжлээр оройн сургалт явуулж эхэлсэн.
- 1996 онд “Сантехникийн тэнхим”, “Усны барилга байгууламжийн тэнхим”-үүд нэгдэн “Усан хангамж, халаалт агаар сэлгэлт, Усны барилга байгууламжийн профессорын баг” нэртэй болсон.
- 2001 онд ТИС-ийн бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Барилгын инженерийн сургуулийн харьяа “Ус хангамж, ус цэвэрлэгээний профессорын баг”, “Халаалт, агаар сэлгэлтийн профессорын баг”-уудыг нэгтгэсэн “Хүрээлэн буй орчны инженерийн салбар” байгуулагдсан.
- 2005 онд салбарын харьяанд “Усны судалгааны төв”-ийг байгуулсан.
- 2006 онд салбарын харьяанд “Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв”-ийг байгуулсан.
- 2010 онд салбарын харьяанд “Хаягдал боловсруулах технологи” мэргэжлээр анхны элсэлт авч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.
- 2014 онд салбарт “Авто замын профессорын баг”, “Барилгын материалын профессорын баг”, “Гидравлик-Усны барилга байгууламжийн профессорын баг”-уудыг нэгтгэж өргөтгөн зохион байгуулсан.
- 2014 онд салбарын дэргэд ШУТИС-ийн бүрэлдэхүүнд “Ногоон технологи, инженерчлэлийн профессорын судалгааны баг” байгуулагдсан.
- 2021 онд бүтцийн өөрчлөлтөөр “Хүрээлэн буй орчны инженерийн салбар”-т “Халаалт, агаар сэлгэлт, кондиционер”, “Ус хангамж, ариутгах татуурга”, “Хаягдал боловсруулах технологи”, “Сантехникийн инженер” мэргэжлүүд болон тухайн мэргэжлийн багш нар, сургалт судалгааны 2 төв “Усны судалгааны төв”, “Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв”, “Ногоон технологи, инженерчлэлийн профессорын судалгааны баг” харьяалагдаж сургалт, эрдэм шинжилгээний ажлаа явуулж байна.