Тус салбар нь Нийт 40 профессор багш, ажилтаны бүрэлдэхүүнтэй сургалт, судалгаа олон нийт, оюутанд үйлчлэх үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс зөвлөх профессор-2, профессор-2, дэд профессор-5, ахлах багш-7, багш-17, дадлагажигч багш-2, сургалтын мастер-4, эрхлэгчийн туслах-1 гэсэн үндсэн бүрэлдхүүнтэйгээр салбарын эрхлэгчээр дэд профессор М.Оюунчимэг ажиллаж байна. Одоогоор тус салбарт 1000 гаруй оюутан бакалаврын зэргээр, 70 оюутан магистрын зэргээр, докторт 10 оюутан суралцаж байна.
Барилгын Инженерийн салбар нь инженер геологи, геотехникийн чиглэлийн олон төрлийн судалгаа шинжилгээ, барилгын бүтээцийн оношлогоо, өндөр барилгын бүтээцийг оновчтой төсөллөх, газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд барих барилгын чиглэлээр судалгаа, бүтээцийн тооцооны автоматжуулалт байгууламжийн шинжилгээ бүтээцийн найдваржилтын онол, барилгын үйлдвэрлэлийн технологи зохион байгуулалтын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж бакалавр, магистр, докторын сургалтын ажлыг зохион байгуулж байна.