Лабораторийн итгэмжлэлийн үнэлгээний  ажлын  хэсэг БАС-д ирж ажиллалаа

Стандарт хэмжилзүйн итгэмжлэлийн үнэлгээний  ажлын  хэсэг “БАРИЛГЫН СОРИЛТ, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ НЭГДСЭН  ЛАБОРАТОРИ”-уудад магадлан итгэмжлэл хийх зорилгоор 2022 оны 04 сарын  19-20 өдрүүдэд   Барилга, Архитектурын  сургуульд ирж ажиллалаа. Ингэхдээ:

Барилгын  материалын;

Байгууламжийн  сорилт шинжилгээний;

Автозамын  материалын;

Хөрсний механикийн;

Барилгын дулаан хамгаалалт, агаарын чанарын үнэлгээний;

зэрэг лабораториудын үйл ажиллагаа, багаж, тоног төхөөрөмж, бичиг баримттай дэлгэрэнгүй танилцаж, багш, ажилчидтай мэргэжлийн ярилцлага өрнүүллээ.

 

Барилгын  материалын  лаборатори

Байгууламжийн сорил шинжилгээний  лаборатори

 

Автозамын  лаборатори

 

Хөрсний  механикийн  лаборатори

 

Барилгын  дулаан хамгаалалт,  агаарын чанарын үнэлгээний лаборатори

БАС-ийн энэхүү лабораторуудын итгэмжлэлийн ажилд хамтарсан салбар, тэнхимийн бүх багш, ажилчиддаа талархал илэрхийлье!