“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ЦЭВЭР ОРЧИН- 2022” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбар нь жил бүр “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ЦЭВЭР ОРЧИН” сэдэвт үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг ба энэ жил хурлыг БХБЯ, БОАЖЯ, Усны газар, ХСУХАТАҮЗЗ, Нийслэлийн ЗДТГ болон Усны академи, УСУГ, ТТДС-тай хамтран 2022 оны 04 сарын 22-ны өдөр зохион байгуулав.

Усны газрын дарга Ш.Мягмар хурлыг нээж, “Усны талаар баримтлах бодлого, эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавив. Хурлыг БАС-ийн ХБОИС-ын зөвлөх профессор, Доктор (PhD), профессор С.Чулуунхуяг удирдан явуулав.

Хуралд нийт 29 илтгэл хэлэлцүүлсэн ба төрийн ба төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн мөн  салбарын угсралт, ашиглалт үйлчилгээ,  зураг төслийн 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцов.

Хуралд МУИС, ШУТИС болон ШУА-ын Газарзүй геоэкологийн хүрээлэн, аж ахуйн нэгж байгууллагууд   ханан илтгэл бэлтгэж оролцсон.