ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

2022.03.17-ны өдөр  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ   амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Бага хуралд  Докторын түвшинд

  • Чийглэгч уусмалын гадаргуугийн таталцлын хүч спиртийн агууламжаас хамаарах нь  Илтгэгч: докторант Б.Цолмон, Удирдагч: Ц.Оюунчимэг (док), ХҮТИС
  • Хонины ноосон ширхэгтийн үнэрт нэгдлийг арилгах боломж, судалгааны үр дүнгээс Илтгэгч: докторант Ц.Ганболд, Удирдагч: Г.Надмид (док), ХҮТИС
  • Нам температурын хатаалтад байгалийн хүйтэн агаар ашиглах туршилтын төхөөрөмжийн зохион бүтээлт, туршилт Илтгэгч: докторант Ч.Мягмаржав, Удирдагч: Ж.Балжинням (док), Ж.Туяацэцэг (док), ХИС
  • Ноолууран дотуур сүлжмэл хувцасны термофизиологийн шинж чанарын судалгаа Илтгэгч: докторант Л.Оюунчулуун, Удирдагч: Д.Энхтуяа (док), М.Баяр (док), ХҮТИС
  • Хүүхдийн хувцасны "хэмжээ тогтоох систем"-ийн судалгаа Илтгэгч: докторант Р.Юмжирмаа, Удирдагч: Ч.Алтанцэцэг (док), ХҮТИС
  • Нэхмэл бүтээгдэхүүний хэмжээний өөрчлөлтийг гүйцэтгэн боловсруулах технологи ажиллагаагаар багасгах судалгааны зарим үр дүнгээс  Илтгэгч: докторант Ч.Батсүрэн, Удирдагч: С.Цэрэндулам (док), ХҮТИС
  • Монгол улсад гарч байгаа үйлдвэрлэлийн ослын өнөөгийн байдлын судалгаа Илтгэгч: докторант Ж.Өлзийхутаг, Удирдагч: Л.Удвал (док), ХҮТИС  

 Нийт  7 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс БАС-ийн ИЗЗТэнхимийн эрхлэгч  Ч.Мягмаржавын  “Нам температурын хатаалтад байгалийн хүйтэн агаар ашиглах туршилтын төхөөрөмжийн зохион бүтээлт, туршилт” Ж.Туяацэцэг (док /Ph.D/, дэд.проф), Ж.Балжинням (док /Ph.D/, дэд.проф) удирдагчтай сэдэвт илтгэл шалгарч “ТЭРГҮҮН БАЙР” эзэлсэн байна.

Тэргүүн  байр эзэлсэн Ч.Мягмаржав багшид цаашдын эрдмийн ажилд нь их амжилт хүсье.