Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний хурал 2022 оны 03 дугаар сарын 01-17-ны өдрүүдэд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, зөвлөгөө авах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах бололцоог бүрдүүлэхэд оршино. Эрдэм шинжилгээний хурлын I шатыг салбарууд 03 дугаар сарын 01-09-ны өдрүүдэд зохион байгуулж дараах илтгэлүүд шалгарч II шатны хуралд оров.
03 дугаар сарын 17-ны өдөр II шатны шалгаруулалтыг зохион байгуулав. Үнэлгээний комисст ЭНБ дарга Б.Аюурзана, салбарын эрхлэгч Р.Болормаа, салбарын эрхлэгч М.Оюунчимэг, салбарын эрхлэгч Г.Цовоодаваа, зөвлөх профессор И.Гончигбат, зөвлөх профессор С.Чулуунхуяг, дэд профессор Б.Лхагвадулам, дэд профессор Б.Уранзаяа, ахлах багш Б.Билгүүн, багш Д.Гомбосүрэн нар ажиллаж Судлагдсан байдлын дүгнэлт эшлэл, Агуулга шинжлэх ухааны түвшин, Үр дүн шинэлэг тал онол практик ач холбогдол, Илтгэлийн чанар өгүүлэл стандарт баримтлан эсэх, асуулт хариулт гэсэн шалгуур үзүүлэлтээр дүгнэлээ.
Магистр оюутны хурлын Тэргүүн байрыг Архитектурын салбарын дэд профессор Э.Пүрэв-Эрдэнэ удирдагчтай Архитектур мэргэжлийн магистрант Н.Болорцэцэг “Орон сууцны гадна задгай орон зайн ашиглалтын судалгаа” сэдэвт илтгэлээр;
Дэд байрыг Барилгын инженерийн салбар дэд профессор Э.Ганзориг удирдагчтай Барилгын инженер мэргэжлийн магистрант Б.Золжаргал “Цутгамал төмөрбетон араг бүтээцийн газар хөдлөлийн ажиллагааг үнэлэх” сэдэвт илтгэлээр;
Гутгаар байрыг Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана удирдагчтай Усны барилга байгууламж мэргэжлийн магистрант О.Бадамцэцэг “Ховд хотын ус хэрэглээний горимд хийсэн шинжилгээ” сэдэвт илтгэлээр тус тус эзлэв.
Доктор оюутны хурлын Тэргүүн байрыг Архитектурын салбарын ахлах А.Өэлүн “GIS-д суурилсан Улаанбаатар хотын нийтийн хэрэгцээний ногоон байгууламжийн хүртээмжийн судалгаа” сэдэвт илтгэлээр;
Дэд байрыг Барилгын инженерийн салбарын ахлах багш Н.Саранчимэг “Металл дамнурууны гал тэсвэршлийн судалгаа” сэдэвт илтгэлээр;
Гутгаар байрыг Архитектур мэргэжлийн ахлах багш Н.Нарантуяа “Орчин үеийн дээд боловсрол ба хот төлөвлөтийн мэргэжлийн чиг хандлага” сэдэвт илтгэлээр тус тус эзлэв.
Нийт шалгарсан судлаачдадаа зорьсондоо хүрэх итгэл, зүтгэл, эрмэлзлээрээ дүүрэн байж цаашдын эрдэм судлалын ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.