Монголын багш нарын баярыг тохиолдуулан БХБЯ-аас олон жил үр бүтээлтэй ажилласан багш нарыг шагналаа
Багш нарын баярын өдрийг тохиолдуулан Монгол улсад дээд боловсролтой барилгын инженер мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэхэд, шинжлэх ухаан, техник, технологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон жил идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй гүйцэтгэж байгаа дараах профессор, багш нарт мэргэжлийн яам болох БХБЯ-наас "Тэргүүний барилгачин" хүндэт тэмдэг, БХБЯ-ны жуух бичиг"-ээр шагнажээ. Үүнд, "Тэргүүний барилгачин" хүндэт тэмдгээр Барилгын инженерийн салбарын дэд профессор М.Оюунчимэг, ахлах багш С.Мөнхтуяа, Архитектурын салбарын багш Э.Болорцэцэг, БХБЯ-ны “Жуух бичиг”-ээр Барилгын инженерийн салбарын багш Х.Уламбаяр, Б.Батчимэг, С.Ууганбаяр, Э.Одгэрэл, Инженерийн байгууламжийн салбарын дэд профессор Б.Уранзаяа, багш Н.Болдбаатар, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын багш Д.Мөнхцэцэг, Б.Билгүүн нарыг шагнасныг өнөөдөр БАС-ийн захирал Б.Нарантуяа, ЭНБДарга Ц.Оюунцацрал нар гардуулж, баяр хүргэлээ.
2024 оны 04-р сарын 26, 27-ны өдрүүдэд “Ган Гүүр-2024” оюутны тэмцээний илтгэл, угсралт, туршилтын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2024 (Hydroscience and Engineering - 2024) эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав.
“Усны барилга байгууламжийн норм, стандартын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдав.
МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГҮҮД ЭХЭЛЛЭЭ.
"Зам, тээврийн салбарын нээлттэй өгөгдлийн портал сайт" танилцуулга