Монголын багш нарын баярыг тохиолдуулан БШУЯ-аас олон жил үр бүтээлтэй ажилласан багш нарыг шагналаа
Монголын багш нарын баярыг тохиолдуулан БШУЯ-аас олон жил үр бүтээлтэй ажилласан багш нарыг шагналаа
Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдрийн баярын өдөр салбарын БШУЯ-наас олон жил үр бүтээлтэй ажилласан багш нарыг шагнажээ. Манай сургуулиас ”Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш Ж.Даваацэрэн, Барилгын инженерийн салбарын багш Ж.Дуламжав, БШУЯ-ны “Жуух бичиг”-ээр Барилгын инженерийн салбарын ахлах багш Ч.Мягмарцэнд, Архитектурын салбарын ахлах багш Д.Өлзийсүрэн нар шагнагдлаа. Шагнал авсан багш нартаа эрдэм судлалын их үйлсдээ амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе.
БАС-ийн захирлын зөвлөл