ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний хурлууд 04 дүгээр сард зохион байгуулагдлаа.
Барилга Архитектурын Сургуулиас дараах амжилтуудыг гаргалаа.
“Эрдмийн XX чуулган” бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын Нийгэм хүмүүнлэг, дизайны салбар хуралдаанд Д.Өлзийсүрэн удирдагчтай Архитектур мэргэжлийн V курсын оюутан Д.Чинзориг “Орон сууцны гаднах хүүхдийн амралт, тоглоомын талбайн орон зайн судалгаа” сэдэвт илтгэлээр III байр;
Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын Техник технологийн салбар хуралдаанд С.Нямдорж удирдагчтай докторант Б.Басбиш “Өрөмдмөл-цутгамал гадсан шонг хэвтээ ачааллаар туршсан судалгааны дүн” сэдэвт илтгэлээр II байр; С.Нямдорж удирдагчтай докторант Н.Одонтуяа “Суумтгай буурьт төсөллөх геосинтетик арматурчилалтай хөрсөн дэрний штампын туршилтын дүн” сэдэвт илтгэлээр III байр;
Профессор багш нарын Эрдмийн чуулган-2021 эрдэм шинжилгээний хурлын Техник технологийн салбар хуралдаанд Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш доктор (Ph.D) Б.Аюурзана “Шүүрэлтийн урсгалыг загварчлах сүлжээний Больцманы арга” сэдэвт илтгэлээр I байр тус тус эзлэж амжилттай оролцсон байна.
Амжилт гаргасан оюутан, багш, удирдагч багш нарт нь баяр хүргэе.
Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд шүүгчээр Барилгын инженерийн салбарын ахлах багш доктор (Ph.D) О.Алтанзагас, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш доктор (Ph.D) Б.Аюурзана, Архитектурын салбарын ахлах багш доктор (Ph.D) Г.Цовоодаваа;
Магистр доктор оюутны эрдэм шинжилгээний хуралд шүүгчээр Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) Ц.Оюунцацрал;
Профессор багш нарын эрдэм шинжилгээний хуралд шүүгчээр Хүрээлэн буй орчны инженерийн салбарын профессор доктор (Ph.D), дэд профессор Р.Болормаа нар ажиллалаа.
Мэдээ бэлтгэсэн: БАС-ЭША
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.