Намрын хичээлийн улиралд сургуулийн зүгээс хийж гүйцэтгэсэн тохижилтын ажлууд

Намрын хичээлийн улиралд сургуулийн зүгээс хийж гүйцэтгэсэн тохижилтын ажлууд

БАС-ийн 2-505, 2-506, 2-207, 2-209 зэрэг хичээлийн анги танхимуудын проекторыг багш нарын хэрэгцээ шаардлагад тулгуурлан нягтаршил, гэрэлтүүлгийн чадамж өндөр, сүүлийн үеийн компьютер, таблет төхөөрөмжтэй хамтран ажиллах чадвартай проектороор шинэчлэн солив.

  

Анги танхимуудын цонхны хөшиг гэрэл нэвтрүүлдэг, проекторын гэрэлтэх чадамжийг багасгадаг,  стандарт бус, хэт богино, татуурга ажилладаггүй, өнгө ижил бус байсныг стандартын дагуу шинээр сольсон.

Өмнө нь:

  

Дараа нь:

  

БАС-ийн багш нарын ажлын бүтээмж, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор багшлах эрхийн сургалтад 7 багш, Autodesk-ийн сургалтад 1 багш, IELTS шалгалтад 1 хамруулан суралцуулж байна.

ШУТИС-ийн 3-р байрны үүдний зогсоолын хэсгийг төмрийн хог хаягдлаас чөлөөлж ашигтай талбайг нэмэгдүүлэв.

Өмнө нь:                                                                      Дараа нь:

  

ШУТИС-ийн 3-р байрны үүдний орох хаалганы хэсэгт байрлах ногоон байгууламжийг ШУТИС-ийн 2030 стратеги төлөвлөгөөний хүрээнд эко, смарт байх тохижуулалтын ажлыг эхлүүлэв. Уг байгууламж нь тамхины цэг, оюутан багш нарын амрах, салхилах орчинг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

Өмнө нь:                                                                     Дараа нь:

 

Цахим анги бий болгох зорилтын дагуу цахим хурлын иж бүрэн төхөөрөмж, индэрийн компьютер, үзүүлэлт өндөр проекторын худалдан авалтыг хийв.

 

 

Сургалтын орчинг сайжруулах, судалгааны болон туршилтын ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, судалгаа туршилтын ажлыг нарийвчлан явуулах, хүртээмжтэй байдал бий зорилгоор дараах лабораторийн  тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийв.

Архитектурын салбарын Хар зураг 1, Хар зураг 2, Уран зураг 1, Уран зураг 2 хичээлүүдэд ашиглагддаг 30ш зургийн хөл /мольберт/  шинээр авав. Энэ нь оюутнуудад орон зайн хүртээмжтэй байдлыг бий болгох, хар зураг, уран зураг 2 хичээлүүдийг заахад оюутнуудад ур чадвар, зөв техник бүрэн гүйцэд эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой.

  

Лабораторийн ажилд оюутнуудын оролцох оролцоог нэмэгдүүлэх, сургалтын үйл ажиллагааны үед үүсэж болох эрсдлээс сэргийлэх, стандартад нийцсэн сургалт явуулах шаардлагын үүднээс лабораторийн хувцас хэрэглэлийн ханган нийлүүлэлт хийв.

 

Оюутны хөгжил, сургуульд оруулах хувь нэмрийг дэмжих, нийгмийн оролцоог идэвхжүүлэх, тохь тухтай орчинг бий болгох зорилгын дор оюутны зөвлөлийн өрөөнд засвар үйлчилгээ хийв.

Өмнө нь:

 

Дараа нь: