Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан ШУТИС БАС-ийн багш нар шагнагдлаа
Монгол улсад дээд боловсролтой мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, хариуцсан ажлаа идэвх санаачилгатай, үр бүтээлтэй гүйцэтгэж, хамт олноо манлайлан ажиллаж байгаа багш нарыг Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат багш” цолоор Барилга, архитектурын сургуулийн ахмад багш, дэд профессор Н.Нямжав, ШУТИС-ийн “Хүндэт профессор” цолоор Хүрд компани захирал Б.Энхжаргал, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр ХБОИС ахлах багш Б.Болормаа, Боловсролын жуух бичгээр Архитектурын салбарын багш Л.Мөнхтуяа, ШУТИС-ийн дээд шагнал “ШУТИС-ийн Хүндэт өргөмжлөл”-өөр БИС-ийн ахмад багш П.Отгонбаяр, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар ХБОИС-ийн дэд профессор Д.Басандорж, БИС-ийн дэд профессор М.Оюунчимэг нар тус тус шагнагдаж, их сургуулийн эрдмийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Засгийн газрын шагнал боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, жуух бичиг, ШУТИС-ийн “Хүндэт өргөмжлөл”, “Эрдмийн зөвлөлийн шагнал”, “Ректорын нэрэмжит шагнал”-аар дараах багш нар шагнагдсаныг ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон их сургуулийн удирдлагууд 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гардуулан өглөө.
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.