"Барилгын хаягдал боловсруулах технологи" гарын авлагыг хандивлав.

"Барилгын хаягдал боловсруулах технологи" гарын авлагыг хандивлав.

Каритас Чех байгууллагын “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэвлэгдсэн "Барилгын хаягдал боловсруулах технологи" гарын авлагыг  ШУТИС-ийн номын сан, БАС-ийн салбарууд болон зохиогчдод хандивлав.

Энэхүү гарын авлага нь БАС-ийн “Барилгын хаягдал боловсруулалт I” ба “Барилгын хаягдал боловсруулалт II”, “Хог хаягдал боловсруулалт I”, “Ногоон барилгын төлөвлөлт” зэрэг хичээлд бакалаврын ба магистрын оюутнууд хэрэглэх болно.

Монгол Улсын боловсролын байгууллагууд болон барилгын салбарын компаниудад барилгын хог хаягдлын менежмент, барилгын ухаалаг буулгалт, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж, барилгын салбарын огцом өсөлтийн хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөг багасгах мөн нөөцийн үр ашигтай байдлыг дээшлүүлэхэд ач холбогдолтой гарын авлага болно гэдэгт эргэлзэхгүй байна

Энэхүү гарын авлагыг бүтээлцэхэд өөрийн эрдэм мэдлэг, цаг заваа харамгүй зориулсан Каритас Чех байгууллагын төслийн хамт олон болон хянан тохиолдуулсан ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн захирал Э.Нинжгарав, Барилгын хөгжлийн төвийн ТӨҮГ мэргэжилтэн, магистр Д.Сарантуяа, номын зохиогчид Барилга Архитектурын Сургуулийн дэд профессор Д.Сүнжидмаа, Р.Болормаа, доктор Б.Лхагвадулам, Б.Нарантуяа, Ц.Оюунцацрал, магистр Д.Мөнхцэцэг нарт талархсанаа илэрхийлье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

2020-09-28

Мэдээ бэлтгэсэн. Төслийн сургалтын хөтөлбөрийн зохицуулагч Б.Лхагвадулам