ШУТИС БАС-ийн сургалтын хөтөлбөрт “Барилгын хог хаягдал боловсруулалт I” хичээл нэмэгдэж орлоо
ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль, Нидерланд Улсын Дельфтийн Технологийн Их сургууль, Каритас Чех Репаблик Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төслийг 2016-2020 оны хооронд хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрт “Барилгын хог хаягдлын боловсруулалт I” хичээл шинээр нэмэгдэн орсон. Тус хичээлийн 200 ширхэг сурах бичгийг Каритас Чех Репаблик Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Барилга, Архитектурын сургуульд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа энэ оны 06 сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд ШУТИС-ийн сургалт бодлого эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, БАС-ийн захирал Э.Нинжгарав болон БАС-ийн салбарын эрхлэгч, багш нарын төлөөлөл, Европын холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Лука оролцов. Пьер-Ив Лука хэлэхдээ Барилгын хог хаягдлын менежментийн төсөл удахгүй дуусах гэж байгаа ч төслийн үйл ажиллагаа цаашид тогтвортой хэрэгжихэд ШУТИС-ийн оролцоо, санаачлага чухал болохыг онцлон тэмдэглэж, хог хаягдлын менежмент цаашид улам боловсронгуй болно гэж найдаж буйгаа илэрхийллээ.
Уг төсөл нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ эрхлэгчдэд барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар Монгол дахь ядуурал, цаг уурын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор хэрэгжиж байна.
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.