“The ASIIN Global Conference 2019 - The Race is On – Pioneering Strategies for Tomorrow’s Higher Education” сэдэвт хуралд БАС-ийн төлөөлөл анх удаа оролцов
Барилга, Архитектурын сургуулийн “БАРИЛГЫН ИНЖЕНЕР” –ийн бакалаврын хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд оруулахаар төлөвлөн ХБНГУ-ын Инженер, мэдээллийн технологи, математик, байгалийн шинжлэх ухааны хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл-ASIIN-тэй гэрээ байгуулахаар ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Барилга, Архитектурын Сургуулийн Барилгын Инженерийн Салбарын дэд профессор М.Оюунчимэг, дэд профессор Р.Хишгээ нар Герман улсын Дрезден хотноо 2019 оны 12-р сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ASIIN байгууллагын “The ASIIN Global Conference 2019 - The Race is On – Pioneering Strategies for Tomorrow’s Higher Education” сэдэвт хурал оролцоод ирлээ.
Тус хуралд 32 орны төлөөлөгчид оролцсоноос Монгол улсаас МУИС-ийн 2, МУБИС-ийн 2, ШУТИС-ийн 2 төлөөлөл тус тус оролцов.
Энэ удаагийн ASIIN-ий олон улсын хуралд дээд боловсролын ирээдүйн чиг хандлага, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн хөгжил дээд боловсролын заахуй, суралцахуйд хэрхэн нөлөөлж буй талаар, дээд боловсрол даяаршиж буй байдал болон өсөн нэмэгдэж буй насан туршийн боловсролын хэрэгцээний талаар 2 өдрийн хугацаанд нийт 16 илтгэлийг сонсож хэлэлцэн санал бодлоо солилцлоо.
Мөн хурлын үеэр ASIIN-аар хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхийг сонирхож буй их, дээд сургуулиудын төлөөлөгч нарт тусгайлан зориулсан мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд оролцсоноор хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд хэрхэн бэлдэх, өөрийн үнэлгээний тайлан бичихэд юуг анхаарах талаар тодорхой мэдээллийг авсан бөгөөд ASIIN-ий гүйцэтгэх захирал Dr.Iring Wasser болон мэргэжилтэн Dr. Michael Meyer нартай биечлэн уулзаж ярилцах боломж гарсан.
Тус хурлын илтгэлүүдийг төлөөлөгч нарт зориулан е-хэлбэрээр ирүүлснийг сонирхсон багш, судлаач нар М.Оюунчимэг, Р.Хишгээ нартай холбогдон авч болно.
Мэдээ бэлтгэсэн: М.Оюунчимэг
Р.Хишгээ
2020.01.23
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.