“РОССИЯ-ВОСТОК:ИСКУССТВО, ФИЛОСОФИЯ, КУЛЬТУРА” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Архитектурын салбарын дэд профессор, доктор Ж.Энхтүвшин амжилттай оролцоод ирлээ
Оросын Холбооны Улсын Москва хотод академич Н.К.Рерихийн 145 жилийн ой, академич С.Н.Рерихийн 115 жилийн ой, Е.И.Рерихийн 140 жилийн ойг тохиолдуулан Олон улсын Рерихийн төв нийгэмлэгийн дэмжлэгээр зохион байгуулагдсан “РОССИЯ-ВОСТОК:ИСКУССТВО, ФИЛОСОФИЯ, КУЛЬТУРА” олон улсын эрдэм шинжилгээний хурал Оросын урлагийн академи дээр 2019 оны 10-р сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд боллоо.
Дэлхийн улс орнуудын судалгааны байгууллагууд, их сургуулиуд, Рерихийн сангууд, Энэтхэгийн их сургууль, Ираны судалгааны төв зэрэг нийт 15 байгууллагын олон эрдэмтэн судлаачид оролцсон энэхүү хурлын нээлтийн үйл ажиллагаанд Оросын академийн дэд ерөнхийлөгч болон Иран, Энэтхэг улсын элчин сайдын төлөөлөл оролцон үг хэлсэн. Тус хуралд ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Архитектурын салбарын дэд профессор, доктор Ж.Энхтүвшин “Влияние русской культуры на искусство Монголии” сэдэвт илтгэл тавив.
Мэдээг бэлтгэсэн: Дэд профессор, доктор Ж.Энхтүвшин
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.