“УЛААНБААТАР УС-ЦЭВЭР ОРЧИН 2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“УЛААНБААТАР УС-ЦЭВЭР ОРЧИН 2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШУТИС-ийн БАС-ийнн Хүрээлэн буй орчны салбар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын барилгын инженерүүдийн холбоо хамтран “УЛААНБААТАР УС-ЦЭВЭР ОРЧИН 2019” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг нийт 50 гаруй ШУТИС-ийн багш, оюутан, яам, тамгийн газар, агентлагийн усны асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд болон инженерүүд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хамруулан өргөн хүрээтэйгээр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Бага хурлын нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, ШУТИС.БАС-ийн захирал Э.Нинжгарав, ЭНБД Ц.Оюунцацрал нар оролцон, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нээлтэнд үг хэлэв.

 

Хуралд нийт 37 эрдэм шинжилгээний бүтээл, 18 судалгаа шинжилгээний илтгэл байв. Эрдэм шинжилгээний хуралд оролцсон бүтээлүүд Улаанбаатар хотын хүрээлэн буй орчинд нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн, түүнийг шийдэх шинэлэг дэвшилтэт технологиудын хэлэлцлээ.

Онцлох илтгэлүүд:

  1. Төрөөс ус хангамж, ариутгах татуургын талаар баримтлах бодлого, цаашдын зорилт - О.Лхагвацэдэн /БХБЯ-ны НАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/
  2. Улаанбаатар хотын ус хангамжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам - Л.Алтангэрэл /УБ хотын ЗАА, УХАТ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн
  3. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт - Л.Эрдэнэбулган /БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга/ гэх мэт илтгэлүүд байв.

Хаалтын ажиллагаанд ХБОИС-ын эрхлэгч С.Чулуунхуяг, Ерөнхийлөгчийн Усны асуудал хариуцсан зөвлөх, Усны инженер, техникийн шинжлэх ухааны доктор Цэдэнгийн Сосорбарам үг хэлж, хуралд оролцсон усны асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд, инженерүүдийг, эрдэмтэн багш нарыг 2019 оны 06-р сарын 07-ны өдөр Төрийн ордонд болох “Усны аж ахуй нэгж, байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт урьсан.

Хуралд оролцсон бүтээлүүдийг “Улаанбаатар ус-цэвэр орчин 2019” Эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэлд оруулан, нийт 60 хувийг хэвлүүлж хурлын оролцогчиддоо тараав.

Мэдээг бичсэн-БАС. ХБОИС