Барилга Архитектурын Сургуулийн Профессор багш нарын Эрдэм шинжилгээний
бага хурал амжилттай боллоо
Барилга Архитектурын Сургуулийн Профессор багш нарын Эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 02-р сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг хурал нь БАС-ийн профессор, багш нарын гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, сурталчилах, харилцан туршлага солилцох, залуу судлаачдыг дэмжихэд оршино.
Хуралд нийт 9 профессор, багш илтгэлээ хэлэлцүүлэв. Эрдэм шинжилгээний бага хурлын үнэлгээний комисст Э.Нинжгарав, Ц.Оюунцацрал, Д.Дашжамц, И.Гончигбат, С.Чулуунхуяг, Э.Ганзориг, Р.Болормаа нар ажиллав.
Тэргүүн байранд Барилгын инженерийн салбарын багш Г.Ариунаа "Strengthening method of unreinforced masonry walls by brace elements" сэдэвт илтгэлээр
Дэд байранд Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш Н.Насанбаяр "Газар доорхи усыг зохиомлоор нэмэгдүүлэх аргуудын судалгаа" сэдэвт илтгэлээр
Гутгаар байранд Архитектурын салбарын багш Г.Цовоодаваа "The material development of the Mongolian yurt using the thermal dynamic simulation" сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.
Шалгарсан илтгэлүүд дараагийн шат болох ШУТИС-ийн Профессор багш нарын "Эрдмийн Чуулган-2019"-д оролцох болно.
Нийт оролцсон профессор багш нартаа зорьсондоо хүрэх илтгэл, зүтгэл, эрмэлзлэлээр дүүрэн байж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилтыг хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.