Олон Улсын Эрдэм Шинжилгээний Геотехникийн бага хуралд БАС-ийн дэд профессор С. Нямдорж, докторант А. Батсайхан нар оролцлоо
ОХУ-ын Архитектур, Барилгын ШУ-ны академи, ШУТИС-ийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд, 2019 оны 2-р сарын 6-8-ны өдрүүдэд Академи болон Санкт Петербург хотын Барилга Архитектурын Улсын Их Сургуулийн хамтран зохион байгуулсан Олон Улсын Эрдэм Шинжилгээний Геотехникийн бага хуралд БАС-ийн дэд профессор С. Нямдорж, докторант А. Батсайхан нар оролцож “Налайх хотын нутаг дэвсгэрийн олон жилийн цэвдэгийн гэсэлтийн нөлөөгөөр хөрсний гүнд үүссэн ан цав, хөндийлжийн судалгааны зарим үр дүн” сэдвээр илтгэл тальж хэлэлцүүлэв.
Тус хуралд ОХУ болон АНУ, Япон, Солонгос, Энэтхэг, Вьетнам, Сири, Казахстан, Монгол зэрэг гадаадын 11 орны профессорууд, залуу судлаачид оролцож 100 орчим илтгэл хэлэлцүүллээ.
Энэ хуралд оролцох боломж олгосон ШУТИС, БАС-ийн удирдлага, хамт олондоо талархал илэрхийлж байна.
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.