"Green box-III" зорилтот төслийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө
Монгол улсын их хурлаас баталсан Ногоон хөгжлийн бодлого болон Агаар орчны бохирдолыг бууруулах үндэсний хөтөлбөр Засгийн газрын тогтоолыг бодит байдалд хэрэгжүүлэхэд хувь нэмэрээ оруулах, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох гэр хорооллыг хөгжүүлэхэд оюутны оролцоог нэмэгдүүлэх, тэдний бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор Барилга Архитектурын Сургууль, Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв хамтран зохион байгуулсан "Green box-III" зорилтот төслийн уралдаан амжилттай болж өнгөрлөө.
Уралдаанд нийт 15 баг мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд оролцогч оюутнуудад зориулж 2018 оны 10-р сарын 23-ны өдөр БЭХХТ-ийн захирал Б.Мөнхбаяр ногоон барилга, ногоон барилгын EDGE үнэлгээний шаардлагын талаар танилцуулга лекц уншив. Ногоон барилгын архитектур төлөвлөлтийн талаар танилцуулга лекцийг оюутнуудад зориулж 2018 оны 11-р сарын 01-ний өдөр Зураг төсөл судалгааны төвийн захирал Э.Пүрэв-Эрдэнэ уншив.
2018 оны 11-р сарын 15-ны өдөр уралдааны I шатны шалгаруулалтыг зохион байгуулав. Үнэлгээний комисс БЭХХТ-ийн захирал Б.Мөнхбаяр, БЭХХТ-ийн мэргэжилтэн Ж.Ганхуяг, БИСалбарын дэд профессор М.Сугар, ХБОИС-ын ахлах багш Ж.Даваацэрэн, Архитектурын салбарын багш А.Билигт нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан бөгөөд багууд Архитектур төлөвлөлт, Материал бүтээцийн төлөвлөлт, Дулаан хамгаалалтын төлөвлөлт, Усны хэмнэлт гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтээр төслийн санаагаа танилцуулав.
Дараагийн шатанд А.Билигт, Б.Болормаа удирдагч багштай Л.Чимэдрэгзэн ахлагчтай "E.o.CH II", О.Ганжаргал удирдагч багштай М.Болортуяа ахлагчтай "E.o.CH III", Э.Болорцэцэг удирдагч багштай С.Алтангэрэл ахлагчтай "Ногоон ирээдүй, П.Мандахнаран удирдагчтай Б.Баярсайхан ахлагчтай "Green team", З.Мөнгөнболор удирдагчтай М.Мөнгөнзаяа ахлагчтай "Royal Creative" багууд тус тус шалгарч удирдамжийн дагуу гэр суурьшилын бүсэд барих 50 орчим м2 талбайтай 4 ам бүлтэй айлд зориулсан хувийн орон сууцны загварын макет хийж танилцуулав. Сүүлийн шатны үнэлгээний комисст ЭНБ дарга Ц.Оюунцацрал, БИСалбарын дэд профессор М.Сугар, БЭХХТ-ийн захирал Б.Мөнхбаяр, БЭХХТ-ийн мэргэжилтэн Ж.Ганхуяг, ХБОИС-ын ахлах багш Ж.Даваацэрэн, Архитектурын салбарын ахлах багш Э.Пүрэв-Эрдэнэ, Архитектурын салбарын багш А.Билигт нар ажиллав.
Тэргүүн байранд шалгарсан П.Мандахнаран удирдагчтай Б.Баярсайхан ахлагчтай "Green team" багт өргөмжлөл 500.000 төгрөг, дэд байранд шалгарсан О.Ганжаргал удирдагчтай М.Болортуяа ахлагчтай "E.o.CH III" багт өргөмжлөл 300.000 төгрөг, гутгаар байранд шалгарсан З.Мөнгөнболор удирдагчтай М.Мөнгөнзаяа ахлагчтай "Royal Creative" багт өргөмжлөл 200.000 төгрөг тус тус олгов.
Нийт шалгарсан багуудын шагналыг БАС-ийн захирал Э.Нинжгарав, БЭХХТ-ийн захирал Б.Мөнхбаяр, Зураг төсөл судалгааны төвийн захирал Э.Пүрэв-Эрдэнэ нар гардуулан амжилт хүслээ.
Мэдээ бэлтгэсэн: БАС-ЭША
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.