“Эврика-2018” эрдэм шинжилгээний их хуралд ХБОИС-ийн ахлах багш Х.Баатарсүрэн амжилттай оролцож Дэд Бүтэц” салбарын шилдгийн шилдэг эрдэм шинжилгээний бүтээлээр шалгарлаа
Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор Монголын Залуучуудын холбоо, Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай хамтран 24 дэх жилдээ зохион байгуулж буй “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хуралд Барилга Архитектурын Сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын багш Х.Баатарсүрэн “Инженерийн шугам сүлжээний гэмтлийг засварлахад ашиглах органик наалтыг бий болгох түүний бүтэц судалгаа” сэдвээр амжилттай оролцож “Дэд Бүтэц” салбарын шилдгийн шилдэг эрдэм шинжилгээний бүтээлээр шалгарлаа.
Тус Эрдэм шинжилгээний их хурал нь оюутан залуу, багш судаачид, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж, олон нийтэд сурталчилан таниулах зорилготой юм.
Х.Баатарсүрэн багшдаа сургуулийн удирдлага, нийт багш, оюутан, ажилчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.