“First MUST-GNTECH joint symposium” амжилттай болж өндөрлөлөө
2018 оны 10-р сарын 17-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон БНСУ-ын “Gyeongnam National University of Science and Technology (GNTECH)” хооронд Харилцан ойлголцолын санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Улаанбаатар хотноо болж ШУТИС-ийн захирал доктор, профессор Б. Очирбат болон БНСУ-ын “Gyeongnam National University of Science and Technology (GNTECH)” Их Сургуулийн захирал доктор, профессор Namkyung Kim нар гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутан солилцоо, олон улсын хурал зохион байгуулах, практик ач холбогдол бүхий хамтарсан төсөл, тэтгэлэгт хөтөлбөр боловсруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр 2 тал тохиролцов.
Уг хамтын ажиллагааны эхлэл болгож 2018 оны 10-р сарын 17-ны өдөр ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль (БАС) болон Механик Тээврийн Сургууль (МТС) хамтран “First MUST-GNTECH joint symposium” амжилттай зохион байгууллаа.
Хурлын үйл ажиллагааг БАС-ийн захирал доктор, дэд профессор Э. Нинжгарав нээж, зочдод ШУТИС-ийн түүхэн хөгжил, танилцуулгыг хийсэн бөгөөд ШУТИС-ийн профессор багш нараас гадна БНСУ-аас 21 профессор, судлаачид уригдан ирж судалгааны ажлын үр дүн, туршлагаасаа хуваалцсан чухал ач холбогдолтой хурал болж өндөрлөв.
Хамтарсан 2 дахь удаагийн симпозиумыг ирэх жил БНСУ-д зохион байгуулахаар талууд харилцан тохиролцов.
Мэдээг бэлтгэсэн: БИС ахлах багш О.Алтанзагас
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.