ШУТИС-Барилга Архитектурын Сургуулийн төгсөлтийн ёслолын ажиллагаа болж өнгөрлөө

ШУТИС-Барилга Архитектурын Сургуулийн төгсөлтийн ёслолын ажиллагаа болж өнгөрлөө

    Барилга Архитектурын Сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтийн ёслолын ажиллагаа 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж өндөрлөлөө. Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х. Энхжаргал, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, БАС-ийн Захирал Э.Нинжгарав, Дэд захирал Ж.Азжаргал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал, Архитектурын салбарын эрхлэгч И.Гончигбат, Барилгын инженерийн салбарын эрхлэгч Я.Дүйнхэржав, Барилгын инженерийн салбарын зөвлөх профессор академич Д.Дашжамц, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч С.Чулуунхуяг, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор Р.Болормаа, хүндэт зочноор Монгол Улсын гавьяат багш, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын зөвлөх профессор, ШУТИС-ийн хүндэт профессор П.Болд нар оролцлоо.

Энэ хичээлийн жилийн хаврын улиралд магистрын зэрэгтэй 12, бакалаврын зэрэгтэй 333, дипломын зэрэгтэй 25 нийт 370 төгсөгчдөөс онцлох дипломтой 17 оюутан төгсөв. ШУТИС-ийн "Шилдэг төгсөгч оюутан"-аар Иргэн ба үйлдвэрийн барилга мэргэжлийн оюутан О.Чойжамц шалгарав. БАС болон ҮБХИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрөөр 2 оюутан дотооддоо хос мэргэжлээр, хос дипломтой төгсөж буйгаараа энэ удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаа онцлог боллоо.

 

    Төгсөлтийн ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн Захирал Б.Очирбат  төгсөгчдөд хандан үг хэлж, цаашдын ажил амьдралд нь амжилт хүсэв. Мөн БАС-ийн захирал Э.Нинжгарав, Монгол Улсын гавъяат багш, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын зөвлөх профессор, ШУТИС-ийн хүндэт профессор П.Болд нар нийт төгсөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

    ШУТИС-ийн "Шилдэг төгсөгч" болсон О.Чойжамцийг  БАС-ийн "Захирлын нэрэмжит" шагналаар шагнав.

    ШУТИС БАС-ийн нийт төгсөгчид "Төгсөгчдийн тангараг"-ыг өргөж, төрийн дуулал эгшиглэв. Үүний дараа Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од ШУТИС-ийн захирлын төгсөлтийн тушаалыг уншиж, хүндэт зочид, удирдлагууд төгсөгчдөд дипломыг нь гардуулав. 

Нийт төгсөгч нартаа цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.