Оросын Холбооны улсын Москва хотын Барилгын их сургууль, Екатеринбург хотын Уралийн их сургуульд ШУТИС БАС-ийн багш нар айчлаад ирлээ

Оросын Холбооны улсын Москва хотын Барилгын их сургууль, Екатеринбург хотын Уралийн их сургуульд ШУТИС БАС-ийн багш нар айчлаад ирлээ

Уралд төсгөгчдийн холбооны төвийн захирал Пономарев А.В, менежер Попов А.Н. нар хүлээн авч уулзалт зохион байгуулав. Уг уулзалтанд УрФУ-н I-р проректорын орлогч Кагиев Аслан, оюутны “Горизонт“ отрядын удирдагч багш Сидоров Андрей, орос хэлний багш Ольга нар оролцож оюутны барилгын интер отрядын зохион байгуулалтын асуудал болон монгол оюутнуудад орос хэл заах тухай ярилцав.

 Сидоров Андрей өөрийн “Горизонт” оюутны отрядын талаар илтгэл тавьсан ба энэ зун 10/VII/2018 - 31/VII/2018-нд Улаанбаатарт 10 оюутан 3 багш ирж ажиллах тухай танилцуулж энэ үеэр тэдэнд ажлын байр, ажлын хөлс, мөн бусад арга хэмээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. УрФУ-н эдийн засаг, менежементийн сургуулийн барилгын удирдлагын тэнхимийн сургалт, ЭША-тай танилцаж хичээлийн танхим, лабораторуудыг үзэж сонирхов.

Алехин Владимир Николаевич Барилга, Архитектурын сургуулийн захирал, Мальцева Ирина Николаевна тус сургуулийн ЭНБДарга, Ширяева Нина Павловна Халаалт, агаар сэлгэлтийн тэнхимийн эрхлэгч, Насчетникова Ольга Борисовна Ус хэрэглээ ус хангамж мэргэжлийн багш нартай уулзаж 1+1 хөтөлбөр болон тэдний сургалтын хөтөлбөр сургалттай холбогдолтой лабораторуудтай танилцаж “Tempus netwater” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлуудтай танилцав.

Платонов Анатолий Михайлович, Ларинова Виола Анатольевна нартай Барилгын эдийн засаг менежментийн тэнхмийн сургалт, эрдэм шинилгээний ажилтай танилцаж туршлага солилцов.

ШУТИС-н БАС-н оюутнуудаар 02/VIII- 21/VIII-ний хооронд   Екатеринбург хот дахь УрФУ-ийн оюутны хотхоны Монгол оюутнуудын амьдардаг 15-20 өрөөний засварын ажлыг хийлгэхээр тохиролцож уг өрөөнүүдийг үзэж танилцав. УрФУ-д интеротрядаар ажиллах  ажлын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар зөвшилцсөн болно.

2018 оны 5 дугаар сарын 26-30 хооронд Москвагийн барилгын их сургууль дээр очиж Гадаад деканы орлогч Самотесова Наталья Владимировна-тай ярилцаж цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэв.

Үүнд: - Усны барилга байгууламжийн III курсын оюутнуудтай хамтран 2018 оны 9 сард Эрхүүгийн УЦС-тай танилцаж мэдлэгийн цар хүрээг нэмэж диплом бичих гарааг эхлүүлэх, цаашид 2014 оын 12 сард байгуулсан гэрээний дагуу жилд магистр оюутнуудын голчоос шалтгаалаад маш сайн сурлагатай 2-3 хүүхдийг улсын зардлаар сургах нөхцлөөр хангах,  Усны барилга байгууламж, Ус хэрэглээ, ус хангамж, халаалт агаар сэлгэлт, барилгын материалын чиглэлээр аспирантурт-доктор тус бүрээс 2 оюутныг улсын зардлаар суралцах нөхцлийг бүрдүүлэх талаар аман хэлэлцээ хийсэн.

 

Москвагийн Барилгын Их Сургуулийн Аэродинамикийн стендтэй танилцав. Энэ стенд нь ОХУ-ын хэмжээнд 3 газарт байдаг бөгөөд Санкт-Петербург, Новосибирск, Москва гэсэн 3 хотод Улсын төсвөөр тус сургуульд сургалтын базыг дэмжихээр бэлэглэсэн  Tempus хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр байгуулагдсан лаборатори байлаа.