Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Аахен хотод болсон 7-р удаагийн усны барилга байгууламжийн олон улсын хуралд ШУТИС БАС-ын багш Б.Аюурзана оролцоод ирлээ
2018 оны 05-р сарын 14-нээс 19-ны өдрүүдийн хооронд ХБНГУ-ын Аахен хотод Олон улсын ус-хүрээлэх орчны инженерчлэл судалгааны холбоо, Аахены хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн хамтран зохион байгуулсан 7-р удаагийн усны барилга байгууламжийн олон улсын хуралд ШУТИС БАС-ын Хүрээлэн буй орчны инженерийн салбарын багш Б.Аюурзана “Application of a free-surface immersed boundary-lattice Boltzmann method to wave forces acting on a breakwater” нэртэй илтгэл тавьж оролцлоо. Уг хуралд хэлэлцүүлсэн өгүүллэгүүдийн эмхэтгэл нь АНУ-ын Утай их сургуулийн Digital Commons эрдэм шинжилгээний санд хэвлэгдэх юм байна.
Хурлын хоёр дахь өдөр 11-р хэсэгт илтгэлээ хэлэлцүүлэв.
Хуралд нийт 27 орны 100 гаруй судлаачид, инженерүүд оролцож эрдэм шинжилгээ, бүтээн байгуулалтын ажлын ололт амжилтуудыг агуулсан 75 өгүүллэгийг хоёр хоногийн турш хэлэлцэв. Үндсэн хурлын үйл ажиллагаанаас гадна эхний өдөр болсон инженерийн гидравликийн нэг өдрийн сургалтанд хамрагдаж ШУТИС-д заагдаж буй A.WE305 Инженерийн гидравлик хичээлийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцэж байхаар шинэчлэх төлөвлөгөөг боловсруулсан болно.
Хурал болон богино сургалтанын батламжууд.
Хурлын хоёр дахь өдөр Шугаман бус ус халиагуур сэдэвт семинарын хэлэлцүүлэгт оролцож Лабринт ус халиагуурын тухай эрдэм шинжилгээний номыг хэлэлцүлэгт идэвхитэй оролцсоны урамшуулал болгон хүртэв. Уг өдөр залуу судлаачдын дунд зохион байгуулагдсан хөтөлбөрт оролцож олон улсаас ирсэн үеийн судлаачид, доктор оюутнуудтай танилцаж тэдний харъяалагдах их сургуулиудын сургалтын хөтөлбөр, агуулгуудын талаар нарийн хэлэлцэж мэдээлэл солилцов. Хурлын сүүлчийн өдөр хээрийн аялалд оролцож Белги улсын томоохон усан сан, гадаргын ус цэвэрлэх байгууламж, ус хуримтлуурын усан цахилгаан станцуудыг үзэж тэдгээрийн техникийн шийдэл, үйл ажиллагааны онцлогтой танилцаж туршлага хуримтлуулав. Энэ хуралд оролцсоноор Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургуульд усны инженерийн чиглэлд судалгааны ажил ямар шатанд хийгдэж байгааг олон улсын судлаачдад танилцуулж сургуулийн талаар танилцсан зочидод зохих мэдээллийг өгч ажиллав. Томоохон сургуулиудаас ирсэн профессорууд анх удаа Монгол судлаачтай уулзаж байгаа бөгөөд цаашид шинжлэх ухаан судалгааны ажилд Монголчууд идэвхитэй оролцдог болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байв. Хуралд оролцохоор ирсэн зарим компани, судалгааны хүрээлэнгүүд, их сургуулиудтай хамтран ажиллах, судалгаа хийх талаар хэлэлцэж санал бодлоо солилцов.
Олон улсын томоохон хуралд оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлсэн сургуулийн захиргааны хамт олон, эрдэм шинжилгээний албанд талархал илэрхийлье.
Хээрийн сургалтын үеэр зочилсон Эүпэн боомтын хяр дээр.
Мэдээллийг бэлтгэсэн: Б.Аюурзана
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.