ОХУ-ын Владивосток хотын Алс Дорнодын Улсын Их Сургуулийн (ДВФУ) “ARCH’Pacific-2018" форумд ШУТИС БАС-ийн Архитектурын тэнхимийн багш Н.Нарантуяа оролцоод ирлээ
2018 оны 04-р сарын 16-наас 21-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотын Алс Дорнодын Улсын Их Сургуулийн (ДВФУ) урилгаар Архитектур, хот байгуулалтын тэнхимийн зохион байгуулсан олон улсын “ARCH’Pacific-2018" форумд: Архитектурын тэнхимийн эрхлэгч профессор И.Гончигбат багшийн удирдсан “Улаанбаатар хотын төлөвлөлтийн тулгамдсан гурван асуудал” сэдэвт илтгэл уншиж, форумын “Параллели - 2018” үзэсгэлэнд “Улаанбаатар хотын түүхэн барилгын архитектур төлөвлөлт” нэртэй бие даасан фото үзэсгэлэн гаргаж оролцлоо. ОХУ, Солонгос, Япон, Хятад, Монгол зэрэг профессор, багш нар оролцож илтгэл уншиж, лекц, хэлэлцүүлэгт оролцов. Орчин үеийн архитектурын дизайны чиг хандлага, хөгжлийг тодотгож, илэрхийлсэн сонирхолтой итгэлүүд сонсож, архитектурын мэргэжлээр сурч байгаа олон оюутны гаргасан үзэсгэлэнг үзэж үнэлэлт дүгнэлт өгч шүүгч профессор, багш нарын бүрэлдхүүнд орж ажиллахын хамтаар судалгаа хийж явлаа.
Алс Дорнодын Улсын Их Сургуулийн Архитектур, хот байгуулалтын тэнхимийн үйл ажиллагаа ба олон нийтийн орон зайн лабораторийн үйл ажиллагаа болон Хот төлөвлөлтийн хичээлүүдийн стандарт, төлөвлөгөөтэй танилцаж заах арга зүйн туршлага судлаж материал цуглуулж ажилласан.
“Параллели - 2018” үзэсгэлэнгийн шүүгчийн үүрэгт ажилд томилогдон, тус дүгнэх ажлаар форумын үйл ажиллагаа албан ёсоор эхлэв. Архитектур, хот төлөвлөлтийн чиглэлийн ОХУ-ын Москва,Санкт-петрбург, Владивосток, Томск хотуудын оюутнуудын бүтээл ба ОХУ, Хятад , Япон, Монгол орнуудын аспирант оютнуудын бүтээлийн ажилд дүгнэлт үнэлгээ өгсөн.
Архитектурын дизайн чиглэлээр, хот төлөвлөлтийн шийдэл, орон сууцны барилгын орон зайн төлөвлөлт, архитектурын зохиомж, график ажил зэргийг дүгнэж оюутнууд диплом, сертификад олгосон.
Монголын архитектурын оюутнуудын ажлыг харьцуулан дүгнэх, архитектурын мэргэжлийг оюутанд олгох арга барилд суралцан оролцож байгаа нь бодит үр дүнтэй ажил боллоо.
Алс Дорнодын Улсын Их Сургуулийн Архитектур, хот байгуулалтын тэнхимийн профессор Павел Анатольевич агаарын бохирдол ихтэй байдгийг тодотгож тэмдэглээд, нарны цахилгаан үүсгүүр бүхий сууцны талаар үнэтэй зөвлөмж өгсөн нь хэлэлцүүлэгийн бас нэг үр дүн байсан.
Уншигдсан илтгэлүүдийн чиглэл хотын эко системийн асуудал, Владивосток хотын орон зайн шийдэл, хот төлөвлөлтийг байгалийн хүчин зүйлд уялдуулах төлөвлөлт, шийдэл зэрэг өнөөгийн архитектур орон зайн шийдлийн чиг хандлага юм.
Мэдээг бэлтгэсэн: Н.Нарантуяа
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.