“Дэлхийн номын өдөр-2018” арга хэмжээний хүрээнд Академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашжамцийн номын хэлэлцүүлэг амжилттай явагдлаа

 Академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашжамцийн "Шинжлэх ухааны судалгааны ажлын онол-арга зүйн үндэс"  номын хэлэлцүүлэг

        “Дэлхийн номын өдөр-2018” арга хэмжээний хүрээнд Академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашжамцийн  номын хэлэлцүүлэг амжилттай явагдлаа. Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ШУТИС БАС-ийн захирал Э.Нинжгарав, Төв номын сангийн захирал Ч.Гулнар болон бүрэлдэхүүн сургуулийн академич, профессор багш, судлаачид, оюутнууд оролцож баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. 

 

     ШУТИС-ийн номын сангаас профессор багш нарын номын нээлт, хэлэлцүүлгийг хийж батламж олгодог уламжлал ёсоор Д.Дашжамц багшийн "Шинжлэх ухааны судалгааны ажлын онол-арга зүйн үндэс" номонд батламж гардуулаж, БАС-ийн захиралын нэрэмжит шагналаар Д.Дашжамц багшийг шагналаа. Тус ном нь магистр, доктор оюутан, судалгааны ажил хийж байгаа судлаачид зориулагдсан чухал бүтээл юм.