ОХУ-ын Новосибирск хотод зохион байгуулагдсан олон улсын олимпиадад амжилттай оролцлоо

ОХУ-ын Новосибирск хотод зохион байгуулагдсан олон улсын олимпиадад амжилттай оролцлоо

ОХУ-ын Новосибирск хотод 2018 оны 03 дугаар сарын 19-21 нд зохион байгуулагдсан “Инженерная и компьютерная  графика” сэдэвт олон улсын III олимпиадад ШУТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо. Тэмцээн ПРОТОТИПИРОВАНИЕ “3D загвар боловсруулах” (багийн) болон моделирование сборочных единиц “Угсрааны зургаас детальчлах” (ганцаарчилсан) гэсэн хоёр төрлөөр явагдсан.

 

 

Тэмцээнд манай оюутнуудын зурсан ажлын зураг, 3D загвар

Тэмцээнд оролцохын зэрэгцээ Новосибирскийн ТИС-ийн сургалтын орчин, материаллаг бааз, ОХУ-ын техник технологийн ололттой танилцаж олон зүйл үзэж, суралцаж, туршлага судаллаа. Олимпиадад оролцох боломж олгосон ШУТИС, БАС, МехТС-ийн захиргаа болон тусалж дэмжсэн багш нартаа гүн талархал илэрхийлж ажлын их амжилт хүсэн ерөөе.