Барилга Архитектурын Сургуулийн Бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Барилга Архитектурын Сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 03 сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь оюутан залуусын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, онолын мэдлэгийг бататгах, техник сэтгэлгээг хөгжүүлэх замаар бүтээгч инженер, мэргэжилтэн бэлтгэх зорилготой юм.
Бакалавр оюутны хуралд техник технологи, нийгэм хүмүүнлэг дизайн, байгалийн ухаан экологи гэсэн гурван үндсэн чиглэлээр нийт 16 илтгэл хэлэлцүүлэгдлээ.
Нийгэм, хүмүүнлэг, дизайны чиглэлээр 6 илтгэл хэлэлцүүлэгдснээс Тэргүүн байранд магистр Д.Өлзийсүрэн удирдагчтай Архитектурын ангийн оюутан Д.Даваажаргал, Ц.Дөлгөөн, С.Цэнд-Аюуш, Б.Болортуяа нар "Амьдралын өртөгт нийцсэн сууцны архитектур орон зайн төлөвлөлт" сэдвээр; Дэд байранд магистр Б.Жигжид удирдагчтай Архитектурын ангийн оюутан Б.Болортуяа "Оюутан, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн орчин" сэдвээр;
Байгалийн ухаан, экологийн чиглэлээр 3 илтгэл хэлэлцүүлэгдснээс Тэргүүн байранд доктор (Ph.D) Д.Сэргэлэн удирдагчтай Барилгын бүтээц эдлэлийн ангийн оюутан М.Цэнд, М.Тэгшжаргал, Б.Ганзориг нар "Гөлтгөнөн эдлэлийн хаягдлыг дахин боловсруулж ашиглах судалгаа" сэдвээр;
Техник, технологийн чиглэлээр 7 илтгэл хэлэлцүүлэгдснээс Тэргүүн байранд доктор (Ph.D), дэд профессор Д.Сүнжидмаа удирдагчтай Барилгын материал үйлдвэрлэлийн технологийн ангийн оюутан Э.Мөнхбаяр, Ж.Мөнхжаргал, Э.Буянхишиг, Ц.Гүржав нар "Хаягдал шилээр өнгөлгөөний тоосго үйлдвэрлэх" сэдвээр; Дэд байранд доктор (Ph.D) Б.Аюурзана удирдагчтай Усны барилга байгууламжийн ангийн оюутан Д.Билэгсайхан "Усны барилгын гидравлик тооцооны онлайн платформ хөгжүүлэх асуудалд" сэдвээр тус тус шалгаран өргөмжлөл мөнгөн шагнал гардан авлаа.
Шалгарсан илтгэлүүд дараагийн шат болох Академич С.Батмөнхийн нэрэмжит "Эрдмийн XVIII чуулган"-нд оролцож, хурлын эмхтгэлд өгүүллээ хэвлүүлэх юм. Мөн оюутнуудаа амжилттай удирдан оролцуулсан удирдагч багшаар Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор Д.Сүнжидмаа шалгарч өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнагдав.
Нийт шалгарсан оюутнууддаа зорьсондоо хүрэх илтгэл, зүтгэл, эрмэлзлэлээр дүүрэн байж цаашдын эрдэм судлалын ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.