Барилга ба зам гүүрийн инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулсан тэтгэлэгт аяллын сонгон шалгаруулалтын удирдамж

 Барилга ба зам гүүрийн инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулсан тэтгэлэгт аяллын сонгон шалгаруулалтын удирдамж

Монголын барилгын инженерүүдийн Холбооны хамтын ажиллагаатай Японы Барилгын Инженерүүдийн Холбооны нэрэмжит “JSCE Study Tour Grant 2018” -олон улсын мэргэжлийн аялалд оролцох барилга ба зам гүүрийн инженер мэргэжлээр бакалаврын төгсөх курст болон магистрт суралцаж буй оюутан-г сонгон шалгаруулна.

 Тэтгэлэг: 2018 оны 08 дугаар сард Япон улсад зорчих тээврийн зардал,  байрлах буудал, хоол, үзвэр, тээврийн зардлууд бүгд орно.

 Хөтөлбөрийн зорилго: Японы Барилгын Инженерүүдийн Холбооны 2018 оны Олон улсын симпозиумд илтгэл тавих, Олон улсын хурал семинарт оролцох төдийгүй Японы барилгын салбарын шинэ техник технологи, их дээд сургууль, эрдэм шинжилгээний төв, барилгын төслийн талбайтай танилцах, Холбоодын хамтын ажиллагааг хөгжүүлэх болно.

 Хөтөлбөрт оролцох хүсэлтэй оюутанд тавигдах шаардлага:

  1. Барилга  ба зам гүүрийн    инженер мэргэжлээр их дээд сургуулийн бакалаврын төгсөх курст эсвэл магистрт суралцдаг байх;
  2. Англи хэлний өндөр мэдлэгтэй байх;
  3. Цаашид Японы их дээд сургууль, эрдэм шинжилгээний төвд магистр болон докторантураар суралцах, ажиллах төлөвлөгөөтэй байх;
  4. Японы    барилгын   болон    дэд   бүтцийн   салбарын   талаар    мэдлэг   туршлага хуримтлуулах хүсэл зорилготой байх;

 Бүрдүүлэх материал:

  1. CV англи хэлээр
  2. Сургуулийн тодорхойлолт
  3. Батлагдсан асуулгын дагуу эссе бичих. (Асуулгын маягтыг холбооноос авах) *
  4. Бүртгэлийн хураамж 40 000 төгрөг

 Материал хүлээн авах: 2 сарын 19-с 3 сарын 7-ны хооронд. Холбогдох материалыг бүрдүүлж, Холбооноос өгсөн асуулгын дагуу эссег англи хэлээр бичиж ирүүлэх.

 Шалгаруулалт:

1-р шат: 3 сарын 12-16-ны өдрүүдэд оролцогсдоос ирүүлсэн материалыг  Шалгаруулалтын комисс хэлэлцэн дүгнэж, эхний шатны шалгаруулалтыг хийх.

2-р шат: 1-р шатнаас шалгарсан оролцогсодтой 3 сарын 22-нд англи хэлээр бэлдсэн илтгэлтэй танилцан, ярилцлага хийн 3 оюутан-г шалгаруулах.

3-р шат: 2-р шатнаас шалгарсан 3 оюутаны материалыг 3-р сарын 30-ны дотор ЯБИХ руу хүргүүлэх ба эцсийн шалгаруулалтын хариуг ЯБИХ-оос 6-р сард ирүүлнэ.

Бүрдүүлэх материал болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны www.mace.org.mn албан ёсны цахим хуудсаар орж үзэх буюу 330985,99085635 утсаар лавлана уу.

Материал хүлээн авах хаяг: БГД 16-р хороо, Максмолл худалдааны төвийн зүүн талд байрлах МБИХ-ны байр

Жич: *- Японд аялах аяллын зорилго, Японы барилгын болон дэд бүтцийн салбарт аялах хугацаандаа танилцахыг хүсэж буй барилга, төсөл, байгууллагын тухай болон өөрийн хийж буй судалгаа, төсөл хөтөлбөр, ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар 600-аас доошгүй үгтэй эссег англи хэлээр бичиж ирүүлнэ.