ШУТИС. БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Барилга Архитектурын Сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдана.
Зохион байгуулагч: Барилга Архитектурын Сургууль
Зорилго: Оюутан залуусын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, онолын мэдлэгийг бататгах, техник сэтгэлгээг хөгжүүлэх замаар бүтээгч инженер, мэргэжилтэнг бэлтгэх
Салбар, чиглэлүүд:
Салбар 1. Техник, технологи
Салбар 2. Нийгэм, хүмүүнлэг, дизайн
Салбар 3. Байгалийн ухаан, экологи
Салбар 4. Эдийн засаг, менежмент
Илтгэл, өгүүлэлд тавигдах шаардлага:
Хугацаа, шалгаруулалт:
Эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтэй оюутнууд 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор дараах холбоосоор бүртгүүлнэ үү.
2018 оны 03 дугаар сарын 09-ний дотор илтгэл (PPT), өгүүллийг хэвлэмэл болон файл хэлбэрээр munkhchimeg.o@must.edu.mn хаягаар болон 2-602 тоот өрөөнд авч ирнэ үү. Эрдэм шинжилгээний хурал 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ШУТ номын сангийн 604 тоот танхимд зохион байгуулагдана.
Илтгэлийг салбар чиглэл бүрт 2 байр эзлүүлэн шагнан урамшуулна. Шалгарсан илтгэлийг "Эрдмийн XVIII чуулган"-д оролцуулна.
Шагнал:
I байр Өргөмжлөл, 100.000 төгрөг
II байр Өргөмжлөл, 80.000 төгрөг
Оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийг удирдсан багшийг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагнал олгоно.
Шилдэг илтгэлд хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.
ШУТИС. Барилга Архитектурын Сургууль
Эрдэм шинжилгээний алба
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.